Тэрбум тэрбумаар нь “алдсан” мөнгөө татвар төлөгчид бид хэнээс нэхэмжлэх вэ?

img

 

Царцаасан барилга, байгууламжид дүн шинжилгээ хийсэн Аудитын дүгнэлт төрийн ажил хэрхэн явагддагийг олон түмэнд харууллаа. Энэ оны төсөвт “О” дүнтэй тусгагдсан 243 объектод аудит хийсэн. Жил дараалан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удаашралтай явагдаж байсан объектууд. Аудит хийх ажлыг зохион байгуулахад нийтдээ 250 сая төгрөгийн санхүүжилтийг улсаас гаргасан юм. Аудитаар 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжтой гэж үзжээ. Гэвч үүнээс ердөө л 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 обьект л энэ онд ашиглалтад орох боломжтой байна. Цаашлаад 24.7 тэрбум төгрөгийн  өртөг бүхий 23 обьектод дахин санхүүжилт төлөвлөх шаардлагагүй гэж үзжээ. Түүнчлэн 58.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 7 обьектын зориулалтыг өөрчилж, худалдах замаар улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг нөхөн төвлөрүүлэх шаардлагатай юм байна.

5

Хуульд заасан шаардлага нь хангагдаагүй 81 обьектийн хөрөнгө оруулалтыг энэ удаад хойшлуулж, ирэх 2015 оны төсөв руу шилжүүлэхээр болжээ. Зураг төсөл нь алдаатай, нэмэгдэл зураг төсөл зохиох, тэдгээрт дур зоргоороо өөрчлөлт оруулах замаар төсөвт өртөг нэмэгдүүлэх, дараа оны төсөвт тусгуулах зэргээр нийтдээ 51 төрлийн 1034 зөрчил 247 обьект дээр гарсан байна. Зарим тохиолдолд гүйцэтгээгүй ажилд санхүүжилт нэмж хийсэн тохиолдолд ч гарчээ. Тэр бүү хэл газар дээрээ нэг ч барилга, байгууламж баригдаагүй хэрнээ нэг тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан тохиолдолд ч аудитын шалгалтын үеэр илэрсэн байна. Цаашлаад тендэр шалгаруулахдаа нэг барилгыг гурван удаа хувааж, гурван өөр компанид үе шатаар нь өгсөн тохиолдол ч байжээ.

5

Аудитаар илэрсэн зөрчлүүд нь ажил хариуцсан төрийн албан хаагчид, байгууллагуудын санаачилга, мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлийн сахилга бат, хариуцлагатай холбоотой учир Засгийн газар тодорхой дүгнэлт хийж холбогдох арга хэмжээ авах шаардлагатайг ерөнхий аудитор А.Зангад онцолж байлаа. Хасагдсан төсөл, хөтөлбөрүүдийн ихэнх нь сургууль, цэцэрлэгийн барилга аж. Ингээд иргэд бид төрд татвараа төлчихөөд үйлчилгээгээ авч чадахгүй он дамжин хүлээж, хохирсоор байх нь. Эндээс харахад  төсвийн мөнгөөр хийгдэж байгаа ажил он дараалан царцаж, татвар төлөгчид бидний мөнгө жилд тэрбум тэрбумаараа цаас болон хийсдэг бололтой. Тэрбум тэрбумаар нь алдсан мөнгөө татвар төлөгчид бид хэнээс нэхэмжлэх болж байна. Хуульзүйн яамнаас нийтдээ 37 тэрбум төгрөгөөр 1500 хоригдлын шорон барих саналыг УИХ-д оруулсан. Өнөөдөр сургууль, цэцэрлэг хүрэхгүй байхад нэг хоригдолд зориулж  24 сая 716 мянган төгрөгийн зарлага төсвөөс гаргах уу,  ирээдүйгээ бодож сургууль, цэцэрлэгээ барих уу гэдгийг парламент ээлжит бус чуулганаараа шийдэх биз ээ. Учир нь удахгүй болох ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхний жагсаалтад  багтсан байгаа. Ингээд царцаасан обьектуудад хийсэн аудитын дүгнэлттэй холбоотойгоор гишүүд ямар суурьтай  байгааг хүргэе.

 5

УИХ-ын  дарга З.Энхболд: Хар жагсаалтад орсон компаниудын барилга барих эрхийг хасна

-2006 онд 68 хувийн татвар гарснаас хойш санхүүгийн сахилга бат хэрэгжихээ больсон. Засгийн газрын хүссэн мөнгийг парламент шийддэг байсанд УИХ өөрөө буруутай. Анх удаа шинэ Их хурал энэ буруу практикаас татгалзаж байгаа. Ямар ч барилга байсан зураггүй л бол явахгүй. Түрүүчийн УИХ юу ч оруулж ирсэн баталж өгдөг байсныг нь далимдуулаад тендэр зарладаг, хууль зөрчдөг хүмүүс, барилга баригдаж байх явцад нь сайд нар нь 600 хүүхдийн сургуулийг 900 болгож өөрчилдөг, тэр мөнгийг нь УИХ асууж, нягтлалгүйгээр баталж өгдгөөс болж гажуудлууд үүссэн. Одоо буруутай улс дээр таарсан арга хэмжээг авах ёстой. 11 дүгээр сард цутгалт хийсэн компани барилгаа худалдаж авах ёстой. Тэр барилга улсад хэрэггүй. Байнга хугацаа хэтрүүлж байсан барилгын компаниуд хар жагсаалтад орж, дахиж барилга барих эрхгүй болох ёстой. Шаардлага хангаагүй зураг төсөв хийдэг улсууд эрхээ хасуулж дахин энэ хүмүүст ажил өгөхгүй байх ёстой. Зураг төсөвгүй обьект төсөвт суухгүй гэдэг хуультай ч ийм обьект суучихсан байгаа. Одоо гишүүд миний тойргийнх, сургууль, цэцэрлэгийн барилга  юм гэж харж үзэх асуудал гаргаж болохгүй. Хууль бол хууль. Нэг л мөрөөр хэрэгжих ёстой. Сургууль, цэцэрлэг юм гээд тусгайлан харж үзэх шаардлагатай бол зураг нь дууссан, газрын зөвшөөрөлтэй байх хэрэгтэй. Одоо бүх яам дээр байдаг барилга захиалагчийн товчоо татан буугдаж нэг газраас хянадаг болж байгаа. Шинэ тендэрүүд шинэ зарчмаар явна.

 6

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Төр урьдчилгаа мөнгө өгдөг хэлбэрээс татгалзъя

-Хөрөнгө оруулалтын бодлогыг өөрчлөх ёстой. Ингэхдээ яамдын барилга барьдаг асуудлыг болиулах хэрэгтэй. Яамдын барилга бариулдаг, тус тусдаа захиалгаа өгдөг, УИХ-ын гишүүд дээрээс нь орон нутгийн хэлбэрээр бүх юмыг шахдаг энэ хэлбэрээс салахгүй бол Монгол Улсад хөрөнгө оруулалтын бодлого алдагдсан хэвээр байх болно гэсэн сургамж өгч байна гэж харж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдах барилга байгууламжийн асуудлаар урьдчилгаа мөнгө төлдөг хэлбэрээс төр татгалзах хэрэгтэй. Өнөөдөр чанартай, чансаатай, хариуцлагатай компаниуд хөрөнгө оруулалтын асуудалд оролцдог байх Концессын тухай, Тендэрийн тухай хуулиудын эрх зүйн орчныг шинэчлэх зохицуулалтыг Засгийн газрын холбогдох яамд шуурхай хийх хэрэгтэй. Үнийн асуудалд өөрчлөлт оруулсан өмнөх үеийн Барилга, зам, тээврийн яамны хоёр тогтоол бий. Үүнийг хүчингүй болгох хэрэгтэй. Энэ нь улсын хэмжээн дэх барилгын үнийг хөөрөгдсөн мөн үүнийг дагаад инфляци өссөн асуудлыг түрүүчийн Засгийн газар хийсэн гэдгээ хүлээх ёстой. Бид ийм байдлаар дахиж явж болохгүй. Өнөөдөр хариуцлагагүй үйлдлүүд гаргасан газруудыг Сангийн яам анхааралдаа авмаар байна.  Ялангуяа 2011 он монголын эдийн засгийн хамгийн их өсөлттэй жил байсан. Олсон мөнгөө нэг хэсгийг нь 21000 төгрөг болгож иргэддээ тараасан, нөгөө хэсгийг нь хариуцлагагүй хөрөнгө оруулалт хийхэд тараасан. Үр дүн нь өнөөдөр ингэж гарч ирж байгаа. Үүнийг бид дахин давтах эрх байхгүй.

 6

МАН-ын бүлгийн дарга Ц.Бямбацогт: Буруутай эзэд нь бид өөрсдөө

-Буруутанг хувийн хэвшил рүү хандуулах гэж байна. Миний хувьд хувийн хэвшлийг буруутай гэж үзэхгүй. Буруутай эзэд нь бид өөрсдөө. УИХ, Засгийн газар бодлогоо зөв тодорхойлдоггүй, бодлого гаргадаггүй, гаргасан бодлогоо хэрэгжүүлдэггүй. Хэрэгжилтэд хяналт тавьдаггүй. Үүнээс болж өнөөдөр үүсч байгаа алдаа дутагдал бий болсон. Тиймээс үүнийг эргэж харъя. Засгийн газар дөрвөн жилийн төлөвлөгөө баталдаг. Үүнийгээ эргэж хардаггүй. Жил жилд улсын төсөв баталж байна гээд өөр өөр юм оруулж ирдэг. Адилхан хоёр сургуулийн барилгын нэг  метр кв-ийн үнэ яагаад найм дахин зөрүүтэй байдаг юм бэ. Энэ асуудлыг бид ярих ёстой.

.

УИХ-ын  гишүүн С.Ганбаатар: 40 сургууль, цэцэрлэгийн барилга хойшлогдож байгааг судлах хэрэгтэй

-Аливаа обьектын техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаа, зураг төсөв нь тодорхой байж улсын төсвийг баталдаг. Үүнийг Засгийн газар, яамдаас оруулж ирэхдээ гуйлгаар юм уу, ямар нэгэн байдлаар ямар ч зураг, төсөвгүй оруулж ирээд араас нь зураг төсвөө бариад явдаг утгагүй зүйлийг бий болгосон. Дараа ийм алдаа гаргахгүй байх асуудалд Үндэсний аудитын газар анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг бол эрэлт хэрэгцээний дээдийн дээд зүйл. Гэтэл  40 сургууль, цэцэрлэгийн барилга хойшлогдох гэж байна. Үүнийг эргэж харж үзээд Ажлын хэсэг гаргаж цааш нь явуулах боломжийг анхаарч үзээч. Харин эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг ойрын үед ярилцах хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоог чангатгах, төсөвт өртгийг нэмэхгүйгээр гүйцэтгэж дуусгах хөшүүргийг бий болгох шаардлагатай гэж байна. Ямар хөшүүрэг байгааг ярилцах, шийдвэрлэх хэрэгтэй.

 .

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Татвар төлөгчид төлбөрөө хийчихээд үйлчилгээгээ авч чадахгүй байна

-Татвар төлөгчдийн төсөвт төвлөрүүлж байгаа мөнгө бол төлбөр. Эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, төрийн үйлчилгээ, дэд бүтцэд төвлөрүүлж байгаа төлбөр. Гэтэл хасагдсан объектуудыг хараад байхаар татвар төлөгчид төлбөрөө хийчихээд төрийн үйлчилгээгээ авч чадахгүй байна. Дорнодоос гэхэд зургаан төсөл, хөтөлбөр хасагджээ. Энэ асуудлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Тендэр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан компаниудад ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг тодорхой болгомоор байна.

 .

Сангийн сайд  Ч.Улаан: Хөөсөн эдийн засгийн үед гарсан гажуудал

-Энэ бол маш чухал асуудал.  2011, 2012 оноос эхэлсэн гажуудлыг авч үзэж байна. Энэ бол хөөсөн эдийн засгийн үед бий болсон гажуудал. Дээрээс нь сонгууль ойртсон үеийн нөлөө байсан нь ойлгомжтой. Ингээд хөрөнгө оруулалтын хойноос үхэн хатан хөөцөлдөж байсны үр дагавар өнөөдөр гарч байна. Хамгийн гол нь зөв эхэлсэн ажлаа цааш нь үр дүнтэй дуусгах нь бидний зорилго. Үндэсний аудитын газрын гаргасан эрэмблэл дотор 2014 онд үргэлжлээд ашиглалтад орох боломжтой 37 төсөл буюу 70 тэрбум төгрөгийн обьект байна. Энэ бол шууд автоматаар 2014 оны төсөвт суух ёстой. Үүний цаана төсөвлөгдсөн төсвөөс 60 тэрбум төгрөг үлдэж байна. Үүний дотор энэ онд эхлээд цаад талын хугацаа 2015 онд ашиглалтад орох нэн шаардлагатай обьектыг шүүж авах байх. Үлдэх обьектуудын жагсаалтыг гаргаж эзэнтэй болгож дуусгах шаардлагатай. Үүний дараа хувьчлах, худалдах ажлыг залгуулаад зохион байгуулах хэрэгтэй.

 :

Н.Энхбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gerlee:
munguu butsaaj awah heregtei. ter mungu ali neg dans yumuu huwidaa l ashiglasan bgaa. olj togtoohod amarhan shuu dee. tatwariin gansuh .... geed l nuuts dans ..
2014-03-11
uur hurch n bn :
mongoliin tur ashiggui ajillana gej bxgui olsonoo zov zoxitsuulj chadaxgui ene ard tumen chin tuildaj bn idej uudag 76 songosondoo oorsdoo bid buruutai aldaagaa axin davtahguie mongolchuudaa dund bolon dundaas doosh orlogotoi ard tumeen tatvaraa tulhuu bolitsgooe mashinii binzen dollar hunsnii une tengert hadlaa ene ulsad tur zasag gej bnuuuuuuuuuuu
2014-03-10
hovd:
byambatsogtoo hobdin tobd tsartsaasan ahuin uilchilgeenii ordong yah yum be.chinii 2012 oni songuuliin shouni uldegdel biz dee. буруутай эзэд нь бид өөрсдөө ene unen ug heljee.
2014-03-10
.....:
ylaan gedeg haltar nohoi bitgii hyts
2014-03-10
1111:
/203.194.114.107/ duff
2014-03-10
хүн 999:
хууль бусаар баяжсан хулгайч луйварчадын хөрөнгийг шалгаж шүүх эрүү үсгэх хэрэгтэй монгол хуультай шүүхтэй орон тусгайр тогтонсон улс мөн бэз дээ яаахаан мэдэхгүй бол төр хууль цааз гэж байгаад яаах юм
2014-03-10
zochin:
tuhain vyed zasag barijiisan gamshguudiin hiisen ajil zarim n uursdoo ch bga bh ter erhii n hasaad yadag yum neree uurchlood ergeed l garaad irne nohon tolvvleh heregtei ard irgediig hohirolgvi bolgoh n chuhal
2014-03-10
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-10
zochin:
уих-ын гишүүд төсвийг нь олон жилд хуваан цувруулж өгөн буруу алдаа хийсэн. санхүүжилтыг жилд багтаан өгөх хэрэгтэй
2014-03-10
янгуг:
энэ бүгдтэй хамгийн холболотой хүн бол сүүлийн 10 гаруй жил сангийн сайд байгаа улаан лу...
2014-03-10
otgoo:
tep temep nyyptei.nehej dapamtlaj baij abdag meptlee hiij baigaa ajil ni janhyy.
2014-03-10
зочин:
эрүү үүсгэж хариуцлага тооцох хэрэгтэй... улс мөнгөө гаргуулж авах хэрэгтэй зүгээр л хар жагсаалтад орсонг нъ эрхийг нъ хасна гэж юу гэсэн үг вэ .эрхийг нъ хасаад, торгуулъ тавиад,цаашлаад эрүү үүсгэж хариуцлаг тооц... угаасаа дандаа улаас ингэж завшаад сурсан луйварчингууд байгаа ...
2014-03-10
зочин:
эрүү үүсгэж хариуцлага тооцох хэрэгтэй... улс мөнгөө гаргуулж авах хэрэгтэй зүгээр л хар жагсаалтад орсонг нъ эрхийг нъ хасна гэж юу гэсэн үг вэ .эрхийг нъ хасаад, торгуулъ тавиад,цаашлаад эрүү үүсгэж хариуцлаг тооц... угаасаа дандаа улаас ингэж завшаад сурсан луйварчингууд байгаа ...
2014-03-10
зочин:
эрүү үүсгэж хариуцлага тооцох хэрэгтэй... улс мөнгөө гаргуулж авах хэрэгтэй зүгээр л хар жагсаалтад орсонг нъ эрхийг нъ хасна гэж юу гэсэн үг вэ .эрхийг нъ хасаад, торгуулъ тавиад,цаашлаад эрүү үүсгэж хариуцлаг тооц... угаасаа дандаа улаас ингэж завшаад сурсан луйварчингууд байгаа ...
2014-03-10
зочин:
эрүү үүсгэж хариуцлага тооцох хэрэгтэй... улс мөнгөө гаргуулж авах хэрэгтэй зүгээр л хар жагсаалтад орсонг нъ эрхийг нъ хасна гэж юу гэсэн үг вэ .эрхийг нъ хасаад, торгуулъ тавиад,цаашлаад эрүү үүсгэж хариуцлаг тооц... угаасаа дандаа улаас ингэж завшаад сурсан луйварчингууд байгаа ...
2014-03-10
зочин:
эрүү үүсгэж хариуцлага тооцох хэрэгтэй... улс мөнгөө гаргуулж авах хэрэгтэй зүгээр л хар жагсаалтад орсонг нъ эрхийг нъ хасна гэж юу гэсэн үг вэ .эрхийг нъ хасаад, торгуулъ тавиад,цаашлаад эрүү үүсгэж хариуцлаг тооц... угаасаа дандаа улаас ингэж завшаад сурсан луйварчингууд байгаа ...
2014-03-10
өндөр настан 2:
олон төрлийн даатгал төлчихөөд маргалдаж байснаас нээрээ өөрсдөө хар өдөрт зориулж таван төгрөг хурааж байсан бол хэн хэндээ амар байх байсан нь унэн дэг шүү
2014-03-10
ондор настан :
насаараа ажиллаж байхадаа толсон нийгмийн даатгалын сан маань яасан вэ тэрийг тосвийн нооосонд зарцуулаж биднийг хохироосон этгээдуудийг олж илэруулэх хэрэгтэй тэр монгийг банкинд хийж байсан бол оноодор тэтгэвэр нэмэхийг горьдохгуй бие биеээ хуурахгуй оорийнхоо холс ходлмороосоо толсон монгоо авч болох байж дээ
2014-03-10
zochin:
urdchilgaa mungu ogdgiig zogsooh heregtei.
2014-03-10
aaaaaaa:
tiim shu ardiin namiinhan baisan bol ingej asuudal gargaj heleltsehgui sh de ideed uugaad l duusna
2014-03-10
зочин :
хариуцан ажиллаж байсан шийдвэр угдэслэл гаргасан эзэд байгаа шуу дээ тэдгийг нь шийдсэн монгоний дун баримтаар нь татвар тологчидод тайлганах хэрэгтэй ил тод шудрага байх хаачсан вэ. туунийг ан ман махн хамаагуй ард тумэн татвар тологчидод зарлах хэрэгтэй зарлахгуй бид татва толохоо бугд тур тудгэзэх хэрэгтэй
2014-03-10
sonom:
ene asuudal umnu n zasag barij bsan man.iin l buruu sh de, avilgaliig tsetsegluulsen, gazriin naimaa, tusuv hetruulj tsulmudug songodog argiig ene namiinhan l hiisen hiiseer irsen, ashgui an zasagt garch ene luivruudiig ilruulj bn. byambatsogt guai hudlaa meden budilaad l, dandaa umnuh ued l tatvariin mungiig ta nar ingej idej uuj bsan bn sh dee
2014-03-10
mnskj:
yag zob man-nii buruu
2014-03-10
mongolhun:
энхболдын хэлсэн үгэнд хариуцлага тооцох төрийн албан тушаалтнууд хаачсан бэ.барилга,хот байгуулалт, сангийн яамны холбогдох ажил хариуцаж байсан этгээдүүд дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй шүү дээ.
2014-03-10