Галын дүгнэлт – 1

img

Түймэр тавьснууд нь түүнийг унтраагчдыг баална

 5

Хэн, юу хэлэв?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэд хоногийн өмнөөс “эдийн засагт асах ёстой бүх "гал" ассан” хэмээх зарыг түгээж эхэллээ.

Гүн ухаантан М.Молор-Эрдэнэ өнөө өглөө “80 000 жилийн өмнө Африкаас гарч явсан эртний хүмүүсийг гал аварсан гэдэг үнэн түүх бий. Тэгвэл яагаад 80 000 жилийн дараа төрийн ордны дотор “гал гарлаа” гэж хөөрч, мөргөж, тойрч, дуу дуугаа авалцан галаар наадна вэ? Хажуудаа гал унтраагчтай байсан байх болтугай” гэж нийгмийн сүлжээнд жиргэжээ.

Дашбалбарын Мөнгөндалай түүний өмнөхөн “Ардын намынхан дуу шуу болон баярлалдах юм. Чанга дуугаар байн байн хэлээд л, ингэхийг нь хүлээж байсан мэт аашилцгаах аж. Эдийн засагт ... гал гарлаа ... хэмээн хөл хөөр болов. Эдний хувьд энэ нь үнэхээр баяртай үйл явдал болж байх шиг” хэмээн бичлээ.

Галын хажууд унтраагч байсан болов уу гэх гүн ухаантны шаналалд хариу өгөхөд азаар байсан байна. “Шинэчлэлийн Засгийн газар” байгуулагдсан цагаасаа л түймрийг даамжруулахгүй гэхдээ цурманд оруулах, усаар шүрших, хөөс цацах зэргээр бүх аргаар тэмцэж байна. Хэрвээ гал зохисгүй байдлаар гарсан бол түймэр гэж үзэн унтраах ба уг шалтгааныг тогтоон, “Галын дүгнэлт” гэж юм үйлддэгийг барааны захад дэгдсэн түймрүүдээс монголчууд баттай мэдэж авсан билээ.

 5

Галын дүгнэлт

МАН-ын тэргүүн баян, намдаа гологдогч S.S-ийн өмчлөлд байдаг захууд дараалан шатсаны дараачаас нийгмээрээ “галын дүгнэлтийг” шимтэн хүлээдэг болсон. Тэгвэл өнөөдөр Монголын эдийн засагт ассан “галын дүгнэлт” ч гарч байна.

Эдийн засагт зугуухан ассан галын түүх 2008 он, түүнээс ч өмнө эхлэсэн юм. Баабар үүнийг яруу сайхан тодорхойлж бичсэн нь байна. “1990 оноос өмнө төсөв, хөрөнгө оруулалтынхаа 70 гаруй хувийг Оросоос зээлж хэрэглэдэг байв. Тэр үеийн улсын төсвийн хэмжээг өнөөгийн нээлттэй зах зээлийн хөрвөдөг валюттай харьцуулж ойлгоход тун хэцүү. Нэг долларын албан ханш нь 2,99 төгрөг гэх авч хараар болохоор 25 төгрөг хүрдэг байлаа” Энэ бол түймэр хөрсөн доогуур, далдуур тархсан байсныг илэрхийлсэн тоо юм. МАН улс орноо 70 жилийн туршид гадны улсын дагуул, хавсарга орон болгон хувиргаж, дэлхий нийтээс тусгаарласны үр дүнд эдийн засаг мөхлийн ирмэг дээр ирсэн. Азаар 1990 онд Ардчилсан хувьсгал ялж, нийтийн жамаар явах боломж нээгдсэн юм. Гэвч баярлах болоогүй байж. 1996-2000 оны хооронд Ардчилсан хүчин хагас эрх барьсныг эс тооцвол МАН 20 жилийн туршид монголын эдийн засагт урьд ассан цучилыг үлээх, улайстал нь асаах үүрэг гүйцэтгэсэн хирнээ үргэлж гомдоллож, чамладаг байлаа.

6

“1992-96 оны хооронд Жасрайн Засгийн газрын нийт хэрэглэсэн улсын төсөв 700-800 сая доллар хавьцаа байж. 2000-2004 оны хооронд нийлбэр төсөв нэг тэрбум 500 сая орчим доллартай тэнцэж байсан юм болов уу даа. 2008-2012 оны хооронд Батболдын Засгийн газар дөрвөн жилийн нийлбэр дүнгээр бараг 15 тэрбум доллар хэрэглэсэн бололтой” гэж тэрээр “галын дүгнэлтэд” санаагаа нэмжээ.

Улсын төсвөөр баримжаалахад П.Жасрай – Сү.Батболдын хооронд 20 дахин, Н.Энхбаяр-Сү.Батболдын хооронд 10 дахин ялгаа гарчээ. Гэтэл сүйрлээ, баларлаа гэдэг гомдол, айдас Сү.Батболдын Засгийн үед хамгийн их байв. Үүнийг Баабар “гомдол бол мөнгө нэмэгдэх хэрээр геометрийн прогрессоор өсч байгаа. Мөнгөтэй болох тусмаа бөөн гомдол, бөөн хоолны хэрүүл. Мөнгөгүй бол жаргалтай” хэмээн онож томъёолжээ.

6

Бодит байдлыг шүүн тунгаавал МАН-ын үе үеийн засгийн газрууд төсвийн тансаглал хэмээх шүдэнз, нийгмийн халамж хэмээх зуруул хоёрыг байнга хавиралдуулж гал асаан, өр зээл, төсвийг шамшигдуулах зэргээр үлээн хөөрөгддөг, унтрах гэж ядаж байгаа цогийг нь улайсган цогшуулдаг байлаа.

Өмнөх Засгийн газрын үед Оюутолгойгоо барьцаалан 250 сая ам.доллар (335.3 тэрбум төгрөг), Тавантолгойгоо барьцаалаад 416.1 тэрбум төгрөг, Засгийн газрын дотоод зээл 192.1 тэрбум төгрөгийн зээл тус тус авч байсан.

Энэ зээлүүд харамсалтай нь өнөөгийнх шиг “мөнгө үйлдвэрлэдэг” салбарууд руу орсонгүй. Халамж, тэтгэлэг, сонгуулийн амлалт биелүүлэх зэргээр бэлэн мөнгө болон тараагдаж, МАН популизмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн нь гал гарч, утаа баагихын эхлэл байсан юм. Гал дүрэлзэн асахад хугацаа хэрэгтэй.

6

Сү.Батболд тэргүүтэй МАН-ын удирдлагыг эдийн засгаа хорлох, гал өрдөх ажлаа эхлүүлж байхад түүний багт байсан Л.Энх-Амгалан зүв зүгээр хараад суусан гэвэл хэн ч итгэхгүй. Гар бие оролцсон нь тодорхой. Үүнийг тусгайлан олонд таниулах үүрэг нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй тул түр орхиё. Ямартай ч Л.Энх-Амгаланд эдийн засагт гарсан галыг цогшуулан үлээж, мөд унтрахааргүй болгосон “гавъяа” бий атал “хулгайчыг бариарай” гэж хулгайч нь түрүүлж хашгирдагын адилаар “гал гарлаа” гэж түрүүлэн орилж байна. Бүр бархирч байна. Баярласан хэрээ л бархирдаг.

Сү.Батболд түүний шадар зөвлөх Л.Энх-Амгалан нарын санаачилсан Их ӨР-үүд одоогийн Засгийн газарт эдийн засгийн дарамт, улс төрийн шахалт болсоор байна. Монголын нүүрсийг нэг л худалдан авагчтай байлгахаар чармайж ажилласан тэдний ачаар хятадууд нүүрсний үнийг зохиомлоор унагаж, Тавантолгой арай ядан ажиллаж байна. Сү.Батболд Засгийн эрхээ алдмагцаа “нүүрсний үнийг унагаач” гэж аминчлан гуйсан талаарх хов жив хятадын нийгмийн сүлжээгээр тархаж байсан нь “үнэн байж уу” гэхээр үйл явдал, сэтгэл хөдлөлүүд одоо гарсаар байна. М.Энхболд бол монголын парламентад хятадтай найрсгаар харилцах үүргийг хүлээсэн хүн бөгөөд тэр шугамаараа Сү.Батболдын хорлолыг зогсоохыг хүсэх, чадах нэгэн. Гэвч тэр хүсэхгүй байна. Улс төрийн хожоо гаргахын тулд эдийн засгаа хорлохыг дуугүй харан сууж байна.

6

Л.Энх-Амгалан “Сү.Батболдын Засгийн газрын үед Хятадын “Чалко” компанид Тавантолгойгоос олборлосон нүүрсээ нэг тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Өнөөдөр Тавантолгойн нүүрсийг тонныг нь 40 ам.доллараар нийлүүлээд сууж байна” гэж тавласан нь чухамдаа өөрсдийнх нь хүсэлтээр хийгдсэн ажил бололтой байдаг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан долларын ханш өсөж байгаа талаар санаа зовсон бус баярласан шинжтэйгээр мэдэгдэж, тэрийг нь намынх нь мэдлийн хэвлэл мэдээллийнхэн баяртайгаар цацаж байгаа. Нийтлэлч Д.Мөнгөндалай “Бараг зуун жил төр барьж, хулгай хийсэн мөнгөө доллар болгоод  хадгалсан л байдаг биз. Тиймээс ч ханш өсөхөөр хөл хөөрцөг болж, түүнийгээ нууж чадахгүй байх шиг. Ядрахад минь баярлаарай гэж ард түмэн сонгодоггүй юм” гэсэн нь бархирч буй хэрээнүүдэд хариулт болох байх.

6

Сү.Батболдын Засгийн газрын тавьсан ИХ Өр-үүд ирээдүйд төлөгдөхөөр хүлээгдэж байгааг одоо толилуулъя.

 6

Хэмжээ, тэрбум.төгрөг Төлөх эцсийн хугацаа
УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР                        751.4
Оюутолгой ХХК (250 сая ам.доллар)                        335.3
2009 онд (100.0 сая ам.доллар) бондоор баталгаажсан                        140.8 2014.10.19
2010 онд (50.0 сая ам.доллар)                          69.2 2015.04.07
2011 онд (100.0 сая ам.доллар)                        125.3 2016.06.08
Эрдэнэс МГЛ ХХК                        416.1
2011 онд                        336.1
2012 онд                          80.0
ЗАСГИЙН ГАЗРЫН ЗЭЭЛ                        192.1
ЗГ-ын дотоод зээл                        192.1 2012.12.20
НИЙТ ДҮН                        943.5

5

Бараг нэг их наяд хүрэхээр хэмжээний өрийн галыг тавьж, түүнийгээ үлээж, дэврээж байгаа хүмүүс нь Сү.Батболд болон түүний багийнхан юм. Тэд инфляци ихэслээ гэж баяртайгаар мэдэгддэг. Тэгвэл 2010-2012 онуудад Сү.Батболдын Засгийн газрын зээлээр авсан мөнгөний 88.8 хувийг нь бэлэн мөнгө байдлаар тарааж, бэлэн мөнгөний тараалтаар өдөөгдсөн импортын хэрэглээ, утга учиргүй тансаглал, цамаархал  буурахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Сү.Батболдын ямар ч тооцоогүй авч, үр ашиггүй хийсгэсэн гадаад өрийг төлөх гэж өнөөгийн Засгийн газар Тавантолгойг боломжийнх нь хэрээр зүтгүүлж байгаа. Тэгэхээр гал анх хаанаас гарсан, хэн тавьсан нь тодорхой болж байна.

 5

Гадаад зээлийн зарцуулалт, тэрбум төгрөгөөр
2010 2011 2012 2013 2014
ЭМД-ийн шимтгэл 10.9 16.2 10.9 12.2 12.0
Орон сууц худалдан авсаны төлбөр - 20.0 100.0 - -
Бэлэн мөнгө 305.1 721.5 692.6 262.0
Үүнээс: 500 мянгын үлдэгдэл 305.1 721.5 358.4
Ахмад настан - - 204.2
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн - - 130.0
Оюутны сургалтын төлбөр - 70.8 83.6
Хүүхдийн мөнгө - - - - 240.0
Хэрэглээг дэмжсэн нийт зарцуулалт 316.0 828.5 887.1 274.2 252.0
Үйлдвэрлэлийг дэмжсэн нийт зарцуулалт - - 204.7 3,101.5 1,000.0
НИЙТ ЗАРЦУУЛАЛТ 316.0 828.5 1,091.8 3,375.7 1,252.0
Эх сурвалж: www.iltod.gov.mn

Сү.Батболдын хорлонт үйл ажиллагааны дагуу 2010-2012 онуудад Засгийн газар зөвхөн хэрэглээг дэмжсэн зарцуулалт хийж 700 гаруй тэрбум төгрөг бэлнээр нь тараасан. Тэгвэл Шинэчлэлийн засгийн газар ийм үрлэгэн цацалт огт хийгээгүй байгаа. Харин МАН одоо ч гэсэн бэлэн мөнгөний утгагүй нийлүүлэлтийг өдөөх гэж “цалин, тэтгэвэрийг 30-аас дээш хувиар нэм” гэж шахсаар байгаа. Үүний цаад шалтгаан нь ард түмнээ бодсондоо биш, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, үүнээс үүдэх олон нийтийн бухимдал дээр тулгуурлан алдсан эрх мэдлээ ахин олж авахыг л санаархаж байгаатай холбоотой. МАН-ыг шинэчлэнэ гэж амлаж дарга болсон М.Энхболд энэ бүхнийг өөрчилж, намынхаа бодлогыг цэвэрлэх, хорлогчдоос салахын оронд Сү.Батболдын гаргасан замаар хуучин дууг нь дуулан алхахыг илүүд үзэж байна. Үүний илэрхийлэл нь М.Энхболд Сү.Батболдын шадар Л.Энх-Амгаланд хамгаа найдаж, түүний амаар бурах болсон явдал юм.

6

Баабар “Эрдэнэс компанийн Тавантолгой дахь ухаад гаргасан нүүрсний овоолгоос 10 сая долларын нүүрс алга болчихжээ. Энэ нь мянган машин нүүрс гэсэн үг. Эзгүй айл шөнөөр ухсан юм биш, уул овоогоор нь хулгайлсан байгаа биз дээ. Энэ бол ердөө л эхлэл. Үе үеийн засаг Эрдэнэтийг тонож хөлжсөн. Үүнийг хийдэг улс нь төрийн эрх мэдэлтнүүд байдаг” гэсэн нь МАН-ын Засгийн газруудтай шууд холбоотой. Энэ холбоог эрэн сурвалжилбал утасны үзүүр Л.Энх-Амгалан, М.Энхболд нар луу хөтлөнө гэдгийг сэтгүүлчдэд урьдчилан дуулгая.

Эрдэнэт үйлдвэрт гэхэд л 2000 оноос хойш МАН-ын удирдлагууд, тэдний гар хөл болсон хүмүүсийн шахсан барааны үлдэгдэл их наядаар хэмжигдэнэ. Зөвхөн Сү.Батболдыг засаглаж байх 2011 онд 299 тэрбум төгрөгийн бараа, 2012 онд 315 тэрбум төгрөгийн бараа МАН-ын гишүүд шахжээ. Шахааны хамгийн сүүлийн үеийн хачирхалтай мэдээг толилуулъя.

 6

Эрдэнэтинфо.мн сайтын мэдээлснээс үзэхэд тус үйлдвэрийн агуулахад 5 сая ширхэг бэлгэвч хадгалагдаж байна. Дээр нь монгол хэлээр “албан хэрэгцээнд зориулав” гээд тусгайлан биччихсэн энэ зүйлийг УБҮ-ийн Ерөнхий захирал асан Х.Наранхүү, өөрийн баз хүргэн Р.Энхтайван гэгчээр “шахуулсан” гэх явган яриа байна. Баттай мэдээлэл бол Р.Энхтайван Мөнх-Эвсэг компанийн нэрээр хотын төвд тансаг зэрэглэлийн зочид буудал бариулж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчид нь Х.Наранхүү, Ч.Ганхуяг зэрэг Сү.Батболдын шадар хүмүүс болох талаар баримттай мэдээллүүд ойрын үед хэвлэлээр хөврөх ажээ. Ийм байхад МАН-ын шинэ үзэл сурталчаар тодроод байгаа Л.Энх-Амгалан “түймрийн тухай зар”-ыг тараахын өмнө шалтгаан, үр дагаварт нь анхаарсан бол намдаа адлагдах ч нийт ард түмэнд баатар болон харагдах байлаа.

Тэгэхээр эдийн засагт ассан галын уг шалтгаан чухамдаа МАН-д байна. Дараагийн удаад бид тэдний хаанаас шүдэнз, зуруулд олж, ямар “тос, шатах материал” ашиглан галыг өдөөсөн тухай илүү тодорхой дүгнэлтийг толилуулах болно. Хүлээ!

 6

Ухаантнуудад зориулсан төгсгөл

Хэтэрхий мэргэн жараахайнууд олширч, үнэнийг үзэгдлээс ялгаж, салгахад хэцүү болсон ч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэхийн” үлгэрээр ҮНЭН тодорч байна.

Ард түмэн тэнэг биш ээ. Тэд хэн гал тавьсныг, хэн унтрааж байгааг, хэн унтраахыг хүсэхгүй байгааг харж байгаа. Түймэр тавигсад түүнийг унтраагчдыг баалах нь цөвүүн цагийн шинж ажгуу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

narankhyy:
ene chini darga nariin heregleenii hamgaalaltiin huruuvch gesen,ajil deeree heregledeg.zarim shahaanii baraanii tsarailag ezdyydiig, esvel tsarailag ajilchidaa shalgahdaa heregledeg yum gesen.tyynees huviin heeregtseendee heregledeg gondom bish. ta* oilgohgyi baihiig hysie!!!!!!
2014-03-11
narankhyy:
ene chini darga nariin heregleenii hamgaalaltiin huruuvch gesen,ajil deeree heregledeg.zarim shahaanii baraanii tsarailag ezdyydiig, esvel tsarailag ajilchidaa shalgahdaa heregledeg yum gesen.tyynees huviin heeregtseendee heregledeg gondom bish. ta* oilgohgyi baihiig hysie!!!!!!
2014-03-11
narankhyy:
ene chini darga nariin heregleenii hamgaalaltiin huruuvch gesen,ajil deeree heregledeg.zarim shahaanii baraanii tsarailag ezdyydiig, esvel tsarailag ajilchidaa shalgahdaa heregledeg yum gesen.tyynees huviin heeregtseendee heregledeg gondom bish. ta* oilgohgyi baihiig hysie!!!!!!
2014-03-11
davaa:
kondom bish gesen shine irsen darga nar ni kondom geed shuud oilgood baahan sensatsi bolgoson yum gesen uildvert heregledeg rezin huruuvch gesen
2014-03-11
davaa:
kondom bish gesen shine irsen darga nar ni kondom geed shuud oilgood baahan sensatsi bolgoson yum gesen uildvert heregledeg rezin huruuvch gesen
2014-03-11
vvvv:
sex hiigeed ajilaa hiiheer hodolmoriin buteemj deeshildeg yum za yu,er em yalgaagui sain ajilladag yum erch huchrei
2014-03-11
ggggg:
alban heregceenii condom l bna shuu dee,udiin tsagaaraa heregledeg baihgui yu
2014-03-11
баабарсан:
түймэр тавьсан гол хүний нэг нь баабарсан өөрөө ш дээ ардууд мартаагүй баймаарсан микробиологич хүн сан хариуцаад юу болголоо хэдэн банк түйрэн болсон билээ
2014-03-10
zahialagch:
hen geden baagii iim yum bichdeg bn aa. ingej humuusiin bodit orlogo 30% aar buurchaad bhad chinii niitleltei sanal niileh hun oldoh uu? hudlaa ene tendhiin yum tuuj bichij bhar suuliin neg jild yu bolov gedegiig bodoh heregtei
2014-03-10
бухдаг намууд:
хоёр хуухэд хоорондоо барьцаж байгаа юм энэ эрх баригч намууд унэн аргаа олчих юмаа
2014-03-10
ойка:
манай эрдэнэт үйлдвэрийн 7000 ажилчны ажлын бээлийний хуруу бүрт өдөрт 10 бэлгэвч углах юм. тэхээр өдөрт далан мянга шахуу бэлгэвч алга болно 10 өдрийн дараа долоон зуун мянга алга болно таван сая бэлгэвч юу байхав дээ та нар нөгөөдөхдөө л углах юм бодох юм хуруунд углана ш дээ
2014-03-10
tursik:
hervee belgevch shahaad bayajij boldog yum bol uur busad n asuudalgyi l yum bn sde, bidnii heden zaluus tursiknii jijig yildvertei yum, gantshan saya shirhegiig belgevchnii yneer avch demjeech erdenet yildveriinheen
2014-03-10
zochin:
zasgiin zahialga l bna sh dee. altanhuyagiin 2 jiliig haritsuulaach. aimaar yum bno doo.
2014-03-10
komunist :
manai yalguulsan komunistuud ed / zasagt yaaj gal tabidagiig yaruu todoor barimtaar heljee. bicheed bai bicheed bai...
2014-03-10
боль:
ардчилсан нам засгийн эрхийг аваад 2 жил боллоо шүү дээ. одоо хариуцлагаа хүлээх цаг нь болсон. дандаа өмнөх үеийн буруу байх билээ. чадахгүй байсан юм бол яах гэж сонгуульд орсон ич ич
2014-03-10
enhtaivan:
enhtaivan ch ovoo muu gar yumdaa...belgevch shahaal 16 davhar baishin barichdag...
2014-03-10
иргэн:
иргэдэд тарааж болохгүй ээ зөвхөн ажлын хэрэгцээнд гэж бичсэн байгаа. гадгаш гаргуул албан хэрэглээний зүйл аргасан гэх үндэслэлээр ашиглангийн хэргээр дээлээ нөмрөнө шүү?
2014-03-10
эрдэнэт:
эрдэнэтийн охид хүүхнүүд доогуурх өвчин авахгүй жирэмслэхгүй вм байна даа, хүн амыг өсгөх төрийн бодлогод харш тул эзэдийг олж цаазалсугай
2014-03-10
zochin:
man ustaji uguy bolji mongol uls, mongolyn ard tumend buyan bolji khoich uye ur khuukhduuded mini buyan boloosoi. man geji sonsokhoor chikh dungeneji, nud khorsoji ,alergy khudlukh yum
2014-03-10
zochin:
peee munguuruu avsan yumiig hayaltai bishdee, uursduu heregleed duusahgui baigaa bol irgeded taraagaasai. kkkk
2014-03-10
бодол:
ан 1996-2000 онд засгийн эрх барьж байхад олон банк дампуурч. олон удаа засгийн газраа сольж байсан одоо мон уб банкийг хувьчлал нэрээр дампуурлах нь дээ
2014-03-10
gondoom:
ajil deeree sex hii gesen ug uu?neg ajilchind heden shirheg noogdoj baigaa bol/hurdhan hereglej duusahgui bol bolhgui shuu.kkk.hugatsaa ene ter n duuschihaas n umnu gyals heregleeree gej...negent munguu tolood avsan yumiig hayaltai bishdee.tiim bizdee
2014-03-10
irgen:
gondomoor erdenet yildveriinhen yu hiideg yum bol do? 5 saya belgevchiig shirhegiig n 1000 tugruguur bodhod 5 terbum bolj bn da, bodvol ilyy yneer shahsan bailgyi de. gondomoor barisan baishin yum bishyy
2014-03-10