Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 14-19 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Монголын болон Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 2-4 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 хэм хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ