Би ээжтэйгээ уулзах гэж тав хоног хүлээдэг

img

Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Ээждээ бичих захидал” шилдэг захидлын улсын уралдааныг зургаа дахь жилдээ зарлаж, шилдэг 10 захидлыг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид болон жүжигчид амилуулан уншиж олонд танилцуулсан билээ. Энэ жилийн “Ээждээ бичих захидал” уралдаанд Нямсайханы Гүнж-Аялгуу охины захидал онцлох захидлаар шалгарсан байна. Н.Гүнж-Аялгуугийн ээждээ бичсэн захидлыг уншигчдадаа хүргэе.

 й

ЦУ

Би ээжтэйгээ уулзах гэж тав хоног хүлээдэг

“Сайн байна уу ээжээ? Охин нь хичээлдээ яваад л байж байна. Манай анги өдөр орохоо болиод орой ороод шөнө тардаг болсон. Сургуулийн байшин нурах гэж байгаа гээд өөр газар хичээллэж байгаа. Эмээ бид хоёр хичээлээ тараад өвөөгийндөө ирсээр байтал шөнө болчихдог болсон. Бүр тэнгэрээр дүүрэн одтой хав харанхуй шөнө болчихдог. Ээж таныгаа болон саяхан нэг нас хүрсэн жаахан дүүгээ их санаж байна аа. Миний хамгийн их хүлээдэг өдөр бол баасан гариг. Энэ л өдрийн орой аавыг ажлаасаа ирэнгүүт охин чинь тань руугаа яардаг. Өнгөрсөн таван хоногт хэнтэй яаж тоглосон, хичээл дээрээ юу сурсан, ээж дүү хоёрыгоо яаж зүүдэлсэн гээд ярих юм зөндөө байна. Даанч ярих юм маань амралтын хоёрхон хоногт багтахгүй юм. Хэрвээ Улаанбаатар хот маань утаагүй байсан бол жаахан дүү та хоёртойгоо өдөр бүр хамт байгаад л гоё байхгүй юу. Цагаан сараар бүгдээрээ хотод гэртээ байхад үнэхээр гоё байсан л даа. Даанч жаахан дүү маань шөнөжин уйлаад унтаж чадаагүй. Тэр шөнө аав, ээж, би, дүү гээд бүгд унтаж чадаагүй. Ааваасаа дүү яагаад уйлаад байгаа юм бэ? гэж асуухаар агаар дутагдаж байна гэсэн. Ээж дүү хоёрыгоо санаж байгаагаа хэнд ч хэлдэггүй ээ. Хэрэв хэлбэл хүүхдүүд намайг шоолох байх гэж бодоод. Нэг удаа ээжийгээ санаж байгаагаа найздаа хэлсэн л дээ. Тэр надаас ээж чинь хаана байгаа юм бэ? гэж асуухаар нь зуслан дээрээ байгаа гэсэн чинь, өө иймхэн газар байж санадаг гэнээ гээд л байсан. Зарим хүмүүст зуслан гэхээр бол ойрхон л байх даа. Гэхдээ надад бол их хол санагддаг. Би ээжтэйгээ уулзах гэж таван хоног хүлээдэг. Өвөөгийн гэр хашаа байгаа газар удахгүй олон өндөр байшин баригдана гэж зурагтаар хүмүүс ярьж байна лээ. Тэгвэл олон нүүрс түлдэг айл өндөр байшинд ороод утаагүй хотдоо би ээж дүү хоёртойгоо өдөр бүр хамт байна.

Нийслэлийн 14-р дунд сургуулийн 3ё ангийн сурагч Н.Гүнж-Аялгуугаас майхан толгойн зусланд байгаа ээж О.Даваасүрэндээ” гэжээ.

 Ы

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүнд өргөмжлөл гэдэг эрхэм зүйл өгч байж юун муухай тодруулагч шиг юмаар нэрийг нь эв хавгүй бичдэг юм бэ. энэ чин бас соёл бас хийж буй ажлын гол утга шдэ.
2014-03-10
сэтгэгдэл бичигч:
яаг гуравдугаар ангийн хүүхэд бичих үүю?ээжийгээ санасан гэдэг нь мэдээж яйлт ч үгүй тийм л байх.гэхдээ цаана нь өөр санаа яваад л байх шиг.гэхдээ хэн бичсэнд нь биш бичсэн агуулгад нь өгсөн гэдэг талаасаа бол болж байнаа...
2014-03-10
ла луна:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-10
shhugchid mergen baina.:
mash tovchhon engiin mortoo, asar tom aguulga tai zahidal baina. davaasuren ohind az jargal surlagiin amjilt husye.. iim zahidliig todruulan shuusen shuugchid bas ikh mergen baina... bayar hurgey.
2014-03-10
tuya:
yasan hoorhon yum be. byatshan amitan hirnee ooriinhoo hemjeegeer hotiin utaag shuumjleed l avsan baina. tomchuud ni gej tolgoi muutai nohod. ulsiin mongoor tuilj ar geriinhniugee utaanaas holduulj gadaadad gargaj ovoljuulchiheed
2014-03-10
zochin:
yasan huurhun um be, yag l goliig ni olood bichsen baina.
2014-03-10
зочин:
яаг манайх шиг амьдрал байна.хэцуу байдаг юмаа
2014-03-09
zochin:
darga nart uuniih sonsgomoor yum bna da utaaaas bolood ingej amidarch bga ail urh ih bga shuu de ene huuhdees dor bna gejuudee erh barigchdaa gishuudee
2014-03-09
ogii:
yamar huurhun ym be. bodit baidal iimel b.gaa
2014-03-09
zulaa:
xoorxon ymaa, xotin utaag iim xoorxo argaar xaruulj bdg sxn bichsen bn
2014-03-09