Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн

img

Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар   секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ө

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө  1-3 градус хүйтэн байна.

бй

Харин энэ сарын 10-наас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ