Ерөнхийлөгчид сагс дүүрэн цэцэг бэлэглэв
Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өглөөний цай”- уулзалтаар төр, засгийн өндөр албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалтад оролцсон эмэгтэйчүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сагс дүүрэн амьд цэцгээр бэлэг барилаа. Учир нь маргааш буюу гуравдугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрсөн өдөр тохиодог. Тиймээс эмэгтэйчүүд Ерөнхийлөгчийн уулзалтад түүний төрсөн өдрийн бэлгийг хамтатган авчирсан байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ