Сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн III улирлын амралт энэ сарын 29-нөөс эхлэх юм байна. Энэ удаагийн амралтын хувьд бага дунд ахлах анги, хот, хөдөөгийн ялгаагүй бүх сурагчид 2014 оны гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах юм байна.
й
Сурагчдын амралтын үеэр БСШУЯ-аас багш нар өөрийгөө хөгжүүлж, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх нэгдсэн сургалтуудыг зохион байгуулах ажээ.
й
Дашрамд дуулгахад, 2013-2014 оны хичээлийн жил ирэх зургаадугаар сарын 7-ны өдөр дуусах юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ