Цэргийн албыг 4.4 сая төгрөгөөр дүйцүүлэн хаана

Харин дүйцүүлэн хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг өнгөрсөн оныхоос 700 мянга орчим төгрөгөөр өсгөж, 4 сая 413 мянга 314 төгрөг байхаар баталлаа. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээний зардалд үндэслэсэн мөнгөн дүн юм. Сум, галт зэвсэг, шатах тослох материал зэрэг үндсэн хэрэглэлийн өртгөөс гадна хүнс, хувцас, орон байр, эмнэлэг үйлчилгээ, сургалт, соёл, захидал харилцаа, үзвэр, цалин, нийгмийн даатгалын зардлыг үүнд оруулж тооцдог байна. Иргэд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааснаас орсон орлогыг "Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 50 хувийг орон нутгийн төсөвт, үлдсэнийг улсын төсөвт төвлөрүүлдэг.
5
Өнгөрсөн онд Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа анги, салбар, аврах отряд, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн байгууллагад цэргийн насны залуусаар дүйцүүлэх алба хаалган цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэднийг байгалийн гамшиг, ослоос сэргийлэх, хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Энэ арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ