“Гэгээн өглөө” эмэгтэйчүүд, эхчүүдийг баярлуулна

img

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр Нийслэлийн Ардчилсан нам, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээг “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах ажээ.

S

“Гэгээн өглөө” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг нар оролцож ээжүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн ҮДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулах юм байна.

sa

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 8000 эмэгтэй оролцох юм байна. Өнгөрсөн жил 6000 эмэгтэйг энэ арга хэмжээнд оролцуулж байжээ.

d

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-03-07
uugii :
ene uil ajilgaand yamar bolzoltoi yamar emegteichuud orh estoi ym beeeeeeeeeeee
2014-03-07