Отгонтэнгэр их сургууль оюунлаг сурагчдыг дэмжинэ
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн сурагчдын дунд англи хэлний олимпиадыг энэ сарын 1, 7-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Олимпиадыг Отгонтэнгэр их сургууль санаачлан зохион байгуулж, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам, БЗД-ийн Боловсролын хэлтэс, “М-Си-Эс Кока Кола” ХХК дэмжин ажиллаж байгаа аж.
5
Олимпиадад дүүргийн сургууль тус бүрээс тав хүртэл сурагч оролцож байгаа юм. Эхний шатанд сурагчид англи хэлний унших, бичих, сонсох чадвараараа өрсөлдсөн бол өнөөдөр явагдах 2 дугаар шатанд ярих чадвараараа өрсөлдөх юм байна. Олимпиадын эхний гурван байрт шалгарсан сурагчид Отгонтэнгэр их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг гардах ажээ.
6
“Даяаршлын эрин зуунд англи хэлийг судалж эзэмших хэрэгцээ, сонирхол өндөр болсонтой уялдуулан хүүхэд залуусын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэдний идэвх зүтгэлийг дэмжих, дүүргийн тэргүүний сурагчдыг алдаршуулж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор энэхүү олимпиадыг явуулж байна” хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ