Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд
10:00 цагт Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооноос зохион байгуулж буй “Монгол Улс дахь эрх зүйн боловсрол, хуульчдын мэргэжлийн ур чадвар-Өнөөгийн байдал” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.
МҮХАҮТанхимын 507 тоотод
10:00 цагт “Валютын ханшийн өсөлт бизнест нөлөөлж буй байдал” хэлэлцүүлэг болно.
5
Тусгаар Тогтнолын Ордны Бага танхимд 10:30 цагт Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны сайтын нээлт болно. Энэ үеэр НАМЭХ үйл ажиллагаа болон Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийнэ.5
Худалдан авах ажиллагааны газарт
10:00-11:00 цагт Худалдан авах ажиллагаанд оролцох салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлтэй уулзалт болно. Энэхүү уулзалтын зорилго нь худалдан авах ажиллагаанд оролцох салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад мэдлэг, мэдээлэл өгөх, худалдан авах ажиллагаанд салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулах хамтран ажиллах гэрээ байгуулахад оршино.
5
Тусгаар Тогтнолын Ордны 7 давхарын зааланд 11:00 цагт “НАМЭХ ба Хөгжлийн стратеги" эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно.МҮХАҮТанхимын уулзалтын танхимд
11:00 цагт Хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах ба хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын мэдээлэл судалгаа гаргах мэдээллээр хангах чиглэлээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Хөрөнгө Оруулалтын Газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
12:00 цагт “Харш Баярт” НҮТББ-аас хэрэгжүүлэх “Миний аялгуу-2” төслийн хүрээнд 2014 оны 3-р сарын 16-нд “UB Палас”-ын концертын их танхимд болох тоглолт болон 21 аймаг, 315 сум буюу Солонгос, Япон, АНУ, Европын орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа нийт монголчууддаа аялан тоглох тоглолтын талаарх хэвлэлийн хурал болно.
MN мэдээллийн төвд
11.30 цагт “Хас Монгол”, “Цагаан хас” бүлгэмээс хүний наймааны асуудлаар баримттай мэдээлэл хийнэ.
12.00 цагт “VIP CAR WASH” авто угаалгын төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт Төв аймагт төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд хэвлэлийнхэнд хандлаа. Тэд хүнсний ногооноос хорт бодис илэрсэн тухай хэвлэлээр гарч буй мэдээлэл бодит, эсэхийг магадлуулахаар зохих мэргэжлийн байгууллагуудад хандсан аж.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ