УИХ-ын дарга эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзав
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан нийгмийн бүхий л салбарт ажил, хөдөлмөр эрхэлж байгаа монголын эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийг төлөөлөн Төрийн ордонд хүрэлцэн ирсэн 15 төлөөлөгчийг УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга эмэгтэйчүүдэд хандан энэ 2014 оныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас "Гэр бүлийн жил" болгон зарласантай холбогдуулан гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, олон арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгааг онцлов.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас эдгээр асуудлаар хүн ам, нийгмийн бүхий л төлөөллийн саналыг тусгах зорилгоор янз бүрийн түвшинд уулзалт, хэлэлцүүлэг явуулж байгаагийн нэг нь энэ уулзалт аж. Уулзалтад хүрэлцэн ирсэн ахмад настан, эмч, багш, малчин, хилчин, жүжигчин, бизнес эрхлэгч, хуульч, сэтгүүлч, сурагч, оюутан, бүсгүйчүүд өөр өөрийн эрхэлж буй ажил мэргэжлийн салбарт болон монголын нийт гэр бүл, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа асуудлаар хууль тогтоох дээд байгууллагын тэргүүнд санал бодлоо дуулгалаа.
ы
Улсын Их Хурлын дарга З.Энхболд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, нийгмийн хамгааллын асуудлаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар өнөөдөр хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл үнэтэй санал хэлж буйд талархал илэрхийлээд тэдэнд удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, гарын бэлгээ гардуулан ажлын амжилт, аз жаргал хүсэн ерөөв.
өб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ