“Буянт-Ухаа”хорооллын захиалга хойшиллоо
“Буянт-Ухаа” хорооллын орон сууцны захиалгын бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар болжээ. Иргэд ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулснаар тухайн иргэний материалыг шууд татаад бүртгэх аж. Харин үл хөдлөх хөрөнгө нь цахим бүртгэлд ороогүй иргэдийн уг мэдээллийг цаасаар авах юм байна. Нийслэлийн үл хөдлөх хөрөнгийн 25 хувь нь цахимжаагүй байгаа учраас зарим иргэний мэдээлэл ороогүй байх талтай гэнэ. Ийн ТҮЦ машинаар бүртгэл хийхтэй холбогдуулан захиалгын хугацаа хойшилж байна. Уг нь энэ сарын 10-наас эхлэн цахим хуудсаар бүртгэнэ гэж байсан ч ТҮЦ машин ашиглах болсноор ирэх сар хүртэл бүртгэл явагдахгүй аж.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ