Жүжигчин С.Лхагвасүрэн багшийнхаа хамт гавьяат цол хүртлээ
Монголын хошин урлагийн "Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин С.Лхагвасүрэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавъяат жүжигчин цол хүртлээ. Монголын хошин урлагт 20 гаруй жилийн амьдралаа зориулж, тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн тэрээр гавьяатын цол тэмдгээ гардаж авахдаа давхар баяр тохиов. Учир нь гавъяат жүжигчиний цол хүртэж буй энэ өдөр урлагт хөл тавихад залуур нь болсон багштайгаа хамт Монгол улсын ерөнхийлөгчөөс төрийн өндөр шагнал хүртсэн юм.
xda
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ