Эмма Стоун: Гайхамшиг бүхэнд бид супер баатар болдог

img

Холливудын авьяаслаг жүжигчин Эмма Стоуны сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр 2012 онд дэлгэцэнээ гарсан Оскарын шагналт “The Help” кинонд тоглож нэр хүндийн оргилд хүрч Холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчин болсон. Харин “Spider man” киноны сүүлийн цувралд амжилттай тоглосноор дэлхийд алдаршсан юм.

1

-Супер баатарт хэр итгэдэг вэ?

-Нэг ч хүнийг гарнаасаа нум гаргаж байхыг мэдэхгүй юм байна. Гэхдээ хүмүүс супер баатар болж чадна гэдэгт би үргэлж итгэсээр ирсэн, одоо ч хүртэл итгэдэг. Хүнд хэцүү мэргэжилтэй хүмүүсийг би тэгж боддог. Жишээ нь, гал сөнөөгч, цагдаагийнхан гээд л. Гайхамшиг бүхэнд бид супер баатар болдог шүү дээ.

1

-Тэгвэл ид шидэнд?

-Би хүсэл биелүүлдэг одой хүн, эрхийн чинээ өвгөн байдаг гэдэгт эргэлздэг. Харин аз байдаг гэдэгт итгэдэг. Ид шид гэдэг шидэт дохиур биш. Зөвхөн өөрийн чинь оршин буй амьдрал. Би амьдралынхаа агшин бүрийг үнэ цэнэтэй гэж боддог. Тиймээс би өнөөдрөөр амьдардаг нэгэн.

1

-Тэгвэл хамгийн азтай өдөр чинь хэрхэн өнгөрдөг вэ?

-Гэртээ байх, Нью-Йоркийн гудамжаар явган алхах, номын санд, кафед суух гэх мэт. Энэ бүхэн хамгийн сайхан. Жүжигчин хүн бодит амьдралыг танихын тулд түр ч ажлаасаа завсарлага авах хэрэгтэй гэж боддог. Найз нөхөд, ах дүү нартайгаа уулзах хэрэгтэй. Зөвхөн киногоор амьдралаа дүүргэх юм бол бодит ертөнцийг мартчихна шүү дээ. Ийм хүмүүс маш олон байна. Мөнгө алдар нэр гэж явсаар байхад ар гэрт нь яг юу болж байгааг мэдэхгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байдаг. Хэтэрхий их ажиллаж гэр бүл найз нөхдөөсөө хөндийрч байна гэж ээж минь байнга хэлдэг юм. Гэхдээ би ажилдаа үнэхээр дуртай. Би үргэлж хичээж, өөрийгөө хөгжүүлж, мэргэжилдээ эзэн болохыг хүсдэг. Сонгодог кино үзэх үнэхээр дуртай. Өмнөх үеийн жүжигчдээс их зүйл сурахын тулд байнга үздэг юм.

1

-Хэрэв үзэх дуртай сонгодог киноны чинь жүжигчдээс хэн нэгэнтэй нь уулзах боломж гарвал чи хэнийг нь сонгох вэ?

-Чарли Чаплин. Тэр бол миний хувьд жинхэнэ баатар. Ялангуяа надад түүний дотоод сэтгэлийг сонсох хүсэл маш их төрдөг. Түүнтэй ярилцах боломж олддог бол би түүний өмнө суугаад “Надад бүгдийг яриач” гэж хэлнэ.

1

-Бас нэг ярилцлагандаа та “Мэргэжлээрээ шинэ түвшинд гарахыг хүсдэг. Яг Чарли Чаплин шиг” гэж хэлж байсан чинь санаанд орж байна?

-Тэр бол агуу хүн. Тэр бүгдийг хийдэг байсан. Продюссер, найруулагч, зохиолч, жүжигчин, дизайнер гээд л... Надад нэг ч авьяас нь байхгүй гэж бодохоор итгэмээргүй юм. Гэвч би өөрөө продюссер болохыг хүсдэг.

1

-Таны жүжигчний карьерын тухай ярилцъя. Яагаад анх инээдмийн киног сонгох болсон юм бэ?

-Би залуучуудын теарт тоглодог байсан юм. Тэнд байхдаа голдуу инээдмийн жүжигт тоглодог байсан. Надад энэ жанраар тоглох маш их таалагдаг. Амьдралыг гэрэлтэй болгодог шүү дээ. Бас манай гэр бүл үргэлж инээдмийн кино үздэг байсан. Тийм болохоор хүүхэд байхаасаа л инээдмийн кинонд дурлаж өссөн. Миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг бол энэ. Бүгд инээлдэж, хөгжилдөөд л, бие биедээ аз жаргал бэлэглээд л... Энэ үнэхээр гайхалтай.

1

-Гэр бүлийн чинь хамгийн чухал зүйл юу вэ?

-Хайр, дэмжлэг. Миний эцэг эх жүжигчин болох хүслийг минь дэмжиж, Лос-Анжелес руу явуулсан. Намайг 15 настай байхад үлгэр жишээ болохуйц олон хүн байсан. Тэд карьераа эрт эхэлчихсэн, аль хэдийнэ амжилтад хүрчихсэн байсан. Магадгүй тэднээс суралцаж, мэдээлэл авч байсан ч эцэг эхийн минь дэмжлэг хамгийн чухал нь байсан.

1

-Гэхдээ чи сургуульд байхдаа кинонд тоглож эхэлсэн байх аа?

-Яг ч тийм биш л дээ. Би ахлах сургуульд байхдаа гэрээрээ хичээлээ үздэг болсон юм. Охидын католик сургуульд сурдаг байсан болохоор тэнд бүх зүйл ёс, дүрэмтэй. Тиймээс би жүжигчний карьераа хөөхийн тулд гэрээр суралцах болсон. Сургуульд байхдаа би олон найзтай байсан. Гэхдээ би математикийн хичээлийг үзэн яддаг байсан. Харин дуу, бүжгийн хичээлдээ үнэхээр дуртай байсан шүү.

1

-Хэзээ нэг өдөр чиний дуулж, бүжиглэж байгааг харна гэдэгт эргэлзэх зүйл алга.

-Дуучин болно гэж бодож байгаагүй юм байна. Би бүжиглэх үнэхээр дуртай. Гэхдээ мэргэжлийн түвшинд хүрнэ гэдэгтээ итгэдэггүй. Гэхдээ одоо би үгүй гэж байгаа ч цаашид юу болохыг хэн мэдлээ.

1

-“Гайхамшигт хүн аалз” кинонд тоглоход ямар байсан вэ?

-Гайхалтай. Энэ киноны зураг авалт бүхнээс маш их туршлага хуримтлуулсан. Энэ киног бүтээхийн тулд зуу зуун хүн хөдөлмөрлөсөн. Тиймээс энэ гайхалтай бүхний нэг хэсэг болсондоо бахархах сэтгэлд төрдөг юм.

1

-Ямар номонд дуртай вэ?

-Сэлинжерийн “Фрэнни ба Зуи” номыг л хэлнэ. Амьдрал дээр би догшин ширүүн биш ч энэ түүх надад маш их таалагддаг.

1

-Харин дуртай тоглоом гэвэл?

-Компьютер. Би чинь ерээд оны хүүхэд шүү дээ. Тиймээс мэдээж компьютер тоглоомонд дуртай. Бас веб дизайн, сайт хийх сонирхолтой.

1

-Дуртай хоол гэвэл?

-Дун. Хамгийн онцгой амттай. Харин дуртай десерт гэвэл бялуу, чихэр...

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЖамЯндорж:
Би галын шид сурмаар байна
2015-12-21