Хөвсгөл аймгийн сумын цолтнууд хүч үзнэ
Хөвсгөл аймгийн Залуучуудын холбоо нь "Үндэсний өв соёлоо дээдлэх залуусын жил" ажлын хүрээнд энэхүү бүсчилсэн багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Уг барилдаанд Хөвсгөл аймгийн сумын цолтой бөхчүүд баг бүрдүүлж хоорондоо тойргоор барилдах аж. Барилдаанд оролцох бөхчүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэх бөгөөд бүс тус бүрээс нэг л баг бүртгэхээр болжээ. Баг бүр сумын цолтой таван гишүүнээс бүрдэх ёстой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ