Дэлгүүр дээрэмддэг цагдаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Өнгөрсөн есдүгээр сард Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг “Толла” хүнсний дэлгүүрийг цагдаагийн алба хаагч удаа дараа дээрэмдсэн хэрэг гарсан билээ.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахмад 33 настай Ч.Эрдэнэжаргал гэгч үйлдсэнийг тогтоож, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хэлтэст Эрүүгийн хуулийн 147 буюу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан юм.
Түүнчлэн тэрээр өмнө нь хэд хэдэн дээрмийн хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт уг хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дуусч хэргийг Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ