Зориг гаргаад тамхиа хая
Тамхиа хаямаар л байна гэж анд нөхдийн тань хэн нэгэн нь хэлж байсныг сонсож байгаагүй хүн цөөхөн бизээ. Миний хувьд тамхийг 17 жил гаруй хэрэглэсэн ч зориг гарган нэг л өдөр хаяж чадсан. Тамхийг хаях талаар удаан бодож, тэгж байгаад болино доо л гэж бодож явсан. Гэвч зүгээр л гарна гэсэн бодлоор 5 жил гаран татаад л байсан. Тамхиа хаях ёстой гэдэг эцсийн шийдийг гаргахдаа би хайртай хүмүүсээ бодсон. Тэднийгээ тамхины утаагаар хордуулахгүй, өөрөөсөө тамхины муухай үнэр гаргахгүй болохыг маш ихээр хүссэн. Би шийдсэн. Зориглосон. Тэвчсэн. Одоо би тамхи татахгүй 4 сар болж байна. Энэ тухайгаа өмнө shuud.mn сайт дээрээ “Маргаашийн сайхан бүхний төлөө чамайг би орхилоо” нийтлэлдээ өгүүлсэн билээ.
аб
Миний нийтлэлийг уншсан хоёр ч таньдаг хүн маань тамхинаас гарсан. Таны нийтлэлийг уншаад тамхиа больсон шүү гэж хэлэхийг сонсоод би маш их баярласан. Хэдэн хүн тамхинаас гарсан нь чухал биш ч тэр бол миний хүссэн үр дүн. Тамхинаас гарсан өдрөөс эхлэн хүн бүр өөртөө хор худалдан авч, өөрийгөө хордуулж байгаагаа хожимдсон гэж бодолгүй зоригтойгоор татгалзаасай. Нэг өдрийн өмнө ч гэсэн өөрийгөө тамхинаас хамааралгүй болгож эрх чөлөөг мэдрээсэй гэж хүсэх болсон.
\Б
Нөгөө талаар хаа сайгүй өсвөр насныхан тамхи татаж байгаатай таарч байна. Тэд “Зүгээр л нэг тамхи татаж үзэх” хүслээр тамхинд ордог байж болохгүй. Тэдний өсч өндийж байгаа залуу биеийг хайрлаж харамлаж, харамсах сэтгэлээр тамхиа хаяхыг зөвлөж үзсэн ч хүлээж авах нь бага байна. Тиймээс доорхи бичлэгийг эцэг эхчүүд үр хүүхэддээ, залуус үе тэнгийнхэндээ үзүүлж тамхи хэмээх хорт зуршлаас ангижраасай. Хамгийн гол нь тамхиа хаяснаар тамхичин хүнийг бага багаар “мэрж” байгаа хорт хавдар, халдварт өвчнөөс аврагдах боломж байгаа шүү гэдгийг ахин сануулах гэсэн юм.
й
Ингээд элдэв зүйлийг нуршилгүй “Адра” олон улсын байгууллагаас манай улсад хэрэгжүүлж байсан тамхины эсрэг төслийн хамт олны бүтээсэн богино хэмжээний баримтат кинонуудаас хүргэж байна. Эдгээр кинонуудад гарсан зарим төрлийн хорт хавдрын шинж үүнийг бичигч миний биед хоёр жилийн өмнө илэрсэн. Гэхдээ сайн эмч нарын ач тусаар аюулыг зайлуулж чадсан юм. Доорх богино хэмжээний кинонуудыг үзэж нэг хүн ч гэсэн тамхи хэмээх чимээгүй тахлаас өөрийгөө аварна гэдэгт итгэлтэй байна.
өйы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ