Эхнэртэйгээ марган, өөрийгөө хутгалжээ
Өчигдөр буюу энэ сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны иргэн А/эр.40н/нь согтуурсан үедээ эхнэртэйгээ марган өөрийн зүүн гарын булчинд нэг удаа хүйтэн мэсээр гэмтээжээ. Тэрбээр өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгна. Хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.
Мөн СБД-4-р хорооны 50-р дэлгүүрийн ард иргэн Э/эм.52н/-г автомашиндаа сууж байхад БНСерби улсын иргэн S C P/эр.38н/нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр автомашины толийг хугалан зодож танхайрсан хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ