Хүргэн нь хадам ахыгаа сүхджээ

img

Энэ сарын 9-нд буюу өнгөрөгч бямба гаригт Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэн 42 настай, эрэгтэй Д-г гэртээ байхад нь хүргэн Э/эр.38н/ нь үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь сүхээр цохиж гэмтээсэн байна. Тухайн үед иргэн Э согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Харин хохирогч Д өдгөө ГССҮТ-д биеийн байдал хүнд гэсэн оноштой эмчлүүлж байгаа аж. Хэргийг ЧДЦХ-1 шалгаж байна.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
муу новшийг цаазал
2013-11-11