Төрсөн дүүгээ хүйтэн мэсээр гэмтээжээ

img

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийг шинжтэй нэлээд хэдэн үйлдэл бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн 5-р хорооны “Баянголын гудамжинд иргэн Э/эм.50н/ нь согтуурсан үедээ өөрийн төрсөн дүү Э/эр.40н/-н хэвлийд хүйтэн мэсээр гэмтээсэн байна. Хэргийг  СХДЦХ-1 шалгаж байна.

Мөн СХД-18-хорооны “Алтан тариа” ХХК-д засварчин ажилтай Өвөрхангай аймгийн харъяат И/эр.23н/ нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас хаягдал явах дамжлага дээр ажиллаж  байх үедээ зүүн гараа таслуулсан байна. Хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.

Б.Одон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

йштййж:
аз алтан тариан гурил идэхээ болихоос цустай гурил ий
2013-11-11