Өнөөдөр болох үйл явдлын тоймоос

img

09.00 цагаас НҮБ-ын байранд Монгол Улсад Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг дэмжихэд зориулсан (PAGE) Ногоон Эдийн Засгийн төлөөх Түншлэлийн төлөвлөлтийн болон Үндэсний чадавхийг хөгжүүлэх сургалт семинар зохиогдож байна. Энэхүү сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.

S

09.00 цагаас Спортын төв ордонд 19 хүртлэх насныхан оролцсон 2013 оны Сагсан бөмбөгийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тэмцээний нээлт 12 цагаас болно.

FSD

09.30 цагаас Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган Туушин зочид буудлын 5-р давхрын их танхимд эхэлсэн.

SA

11.00 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд Номин, Миний дэлгүүрийг нэг тэрбумаар торгосон тухай, Жаст МТ-ийн тухай хэвлэлийн бага хурал болно.

SA

11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд "Ар Монголыг устгах төлөвлөгөө" номын зохиогч халдлагад өртсөн талаар мэдээлэл хийнэ

fas

11.00 цагаас Үндэсний Статистикийн хорооны байранд Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2013 оны эхний 10 сарын байдлын талаар мэдээллийн хэвлэлийн бага хурал болно.

da

11.00 цагаас Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлэх нэг сарын аян"-ы нээлтэд зориулсан хэвлэлийн бага хурал болно.

DA

11.00 цагаас ОСНААУГ дээр “Ус бол эрдэнэ. Энэ эрдэнийг хайрлаж, хамгаалж хэвшихийг сурагчид өөр өөрийн өнцгөөс ухуулж байна” сэдэвт уралдааны дүнгийн хурал болно. Хүүхдүүд усыг хайрлаж хамгаалах талаар ямар санал, сэдлийг гаргасныг сонирхохоос гадна усыг хайрлаж хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 1-11-р ангид усны талаарх нэг цагийн хичээл заасан талаар мэдээлнэ. Түүнчлэн энэ хичээл дээр ОСНААУГ, НБГ-ын мэргэжилтэнгүүд сууж, зөвлөгөө өгч, зарим сургуулийн усны цоргод ус хэмнэгч тавьж, хамтран ажилласан зэргийг танилцуулах аж.

DA

12.30 цагт МН25 телевизийн Монгол Ньюс мэдээллийн төвд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Салхиар дуулагч" Монгол Туургатны Хөөмийн Анхдугаар Уралдааны талаар хэвлэлийн бага хурал болно.

DA

14.00 цагт Багшийн хөгжлийн ордонд "Багш солилцооны хөтөлбөр"-ийн хүрээнд Монголд, тэр дундаа хөдөө орон нутгийн сургуульд нэг сар гаруйн хугацаанд ажилласан Солонгос багш нар уулзаж, хийсэн ажил, ажигласан зүйлсээ тайлагнана. Солонгос багшийн нүдэнд Монгол сургууль, Монгол хүүхэд хэрхэн туссаныг, Монгол хүүхэд Солонгос багш нараас юу сурч байгааг танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ