“Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн хүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусна
Өнгөрөгч 10-р сарын 31-ээс энэ сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах “VLVT” бааранд “Петровис”-ийн Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн их аварга Д.Дагвадоржийн биед хүйтэн мэс хүргэсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Дөлгөөнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт энэ долоо хоногт дуусч байгаа гэнэ. Хэрэв Б.Дөлгөөнийг буруутай гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж хэргийг прокурорт шилжүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ