Ирэх оны төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн талаар хэлэлцэнэ

img

Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2014 оны улсын төсвийн төсөл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнөөдөр тус цуврал хэлэлцүүлгийн хүрээнд “Монгол Улсын 2014 оны төсвийн зарлага, хөрөнгө болон өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд 14.30 цагт зохион байгуулахаар болжээ.

Уулзалт, хэлэлцүүлэгт бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм байна. Тэд  2014 оны улсын төсвийн зарлагын талаар, 2014 оны улсын төсвийн төсөлд зарлага болон хөрөнгийн үр ашгийн талаар Үндэсний аудитийн газраас өгсөн санал зэрэг сэдвээр ярилцах юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ