Зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр.

img

 

Өнөөдөр Билгийн тооллын Шинийн 8. Зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ