“Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг ирэх онд хэлэлцэнэ

img

 

“Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон түүнийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Уг төсийг ирэх хоёрдугаар сард хэлэлцэхээр болжээ.

Тус үзэл баримтлалын төсөлд найман стратегийн зорилго, түүнийг хэрэгжүүлэх 39 зорилтыг дэвшүүлсэн. Эхний үе шат 2013-2020 он хүртэл хэрэгжинэ. Төслийн үр дүнд байгаль дэлхийгээ хайрлах өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологитой хослуулан уур амьсгал, байгальтайгаа дасан зохицсон “Ногоон хөгжил”-ийг бий болгох ажээ.

Эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа энэ үед байгаль орчинд ээлтэй, нөөцийг гамнаж хэрэглэсэн, нүүрстөрөгчийн хэрэглээг багасгасан ногоон хөгжлийн бий болгох шаардалага бүх салбарт тулгараад байгаа билээ.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ