Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хурал болно

img

“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээх дөрвөн мөрийг мэдэхгүй хүн Монголд байхгүй биз ээ.

“Миний нутаг” хэмээх энэхүү алдарт шүлгийг тэртээ 1949 онд бичсэн зохиолч Ц.Цэдэнжавын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 14.00 цагт Монголын хүүхдийн ордонд болох гэж байна.

Дээрх дөрвөн мөрт хилийн застав, цэргийн ангиудын алдрын танхим, сургууль соёлын байгууллагын самбар ханан дээр бичигдсэнээс гадна түүний өсөж өндийсөн Хэнтий аймгийн Батширээт суманд хөшөө болон сүндэрлэсэн юм. Тэрбээр зөвхөн энэ шүлэг бус “Хилчин”, “Өлгий дээр чинь”, “Талын манхан”, “Миний нутаг” зэрэг шүлэг найраглал, “Баянцагаан” шүлэглэсэн роман туурвиж байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ хүний бүтээл 108 ботийн хэддүгээрт хэвлэгдсэн бэ? олж унших юмсан. хэлж өгнө үү? дашрамд хэлэхэд цэдэнжав, цэдэндорж хоёроо ялгахгүй уншигч монголд бас байнаа? цэдэнжав "миний нутаг"-ийг нацагдоржтой барьцаж бичсэн гэдэг. цэдэндорж "миний монгол"-ийг бичсэн...
2013-11-08
ахахахха:
их мэдэгч нарт. та нар өөрсдөө онигоо шүү. соёлын ордны дэргэд шатрын дугуйлан 1936 оны 11-р сарын 28-нд байгуулагдахад анхных нь сурагчдын нэг нь болж мөн анхны тэмцээнд нь түрүүлж байсан уран зохиолч, яруу найрагч бол цэрэндоржийн цэдэнжав юм. түүний "цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатах явах үедээ чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлдэг" гэсэн шүлгийн бадгийг мэдэхгүй хүн ховор биз ээ.
2013-11-08
мишигийн цэдэндорж:
мишигийн цэдэндорж гэдэг юм мэдэж ав
2013-11-08
будаа :
м.цэдэнжав биш үү. мишигийн цэдэнжав гэдэг санагдахын
2013-11-08