Хятад хэлний тэмцээнд Монгол охин тэргүүлжээ
БНХАУ-д өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 5-ны хооронд Дэлхийн дунд сургуулиудын сурагчдын “Хятад хэлний гүүр” зургаа дахь удаагийн тэмцээн болж өндөрлөжээ. Уг тэмцээнд нийт 63 орны 124 сурагч өрсөлдсөн байна.
Харин тэмцээний тэргүүн байрыг Монгол улсаа төлөөлөн оролцсон 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Цэрэндолгор эзэлсэн байна
“Хятад хэлний гүүр” тэмцээн нь хятад хэлний бичгийн эрдэм, илтгэл, авьяас гэсэн гурван үе шаттай явагддаг гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ