Зэрлэг гахай олноор нь агнасан этгээдүүдийг саатуулжээ
Өнгөрсөн сарын сүүлчээр Хилийн тагнуулын албаныхан хоёр ЗИЛ-131 машины тэвшээр дүүрэн зэрлэг гахай ачиж явсан этгээдүүдийг илрүүлжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хоёр машины тэвш дүүрэн агнасан зэрлэг гахай гэхээр нэлээд олон тооны гахай байсан гэсэн үг. Хууль бус анчид гахайг хаанаас, хэрхэн агнасан нь удахгүй тодорхой болно. Зэрлэг гахай ихэвчлэн бүлээрээ явдаг бөгөөд аравдугаар сарын дундуур орсон цаснаар гарсан мөрөөр энэ хэргийг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Уг нь зэрлэг гахайг тусгай зөвшөөрлөөр цөөн тоогоор агнах эрх олгодог” гэв.
Зэрлэг гахайг агнах тусгай зөвшөөрлийг 300.000 мянган төгрөгөөр олгодог аж. Түүнчлэн жилд энэ тусгай зөвшөөрлийг 70 ширхэгийг л өгдөг байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ