289 барилгад шаардлагатай төсвийг батлах эсэхийг УИХ шийднэ

img

Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт сэтгүүлчидтэй хийдэг Ардчилсан намын "4-11 уулзалт"  өнөөдөр Яармаг дахь төсөв хэтэрсэн төрөх эмнэлэг, архив, ахмадын сувиллын барилгын гадна талбайд боллоо.  Уулзалтад Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Нийслэл өргөө ХК-ийн захирал Б.Ганзориг нар оролцлоо.

:

Энэ удаагийн уулзалтаар УИХ 2014 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан зохион байгуулсан бөгөөд олон жил он дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа нь удааширсан барилга байгууламжуудыг төсвөөс хасч, царцаахыг АН дэмжиж байгаа хэмээн мэдэгдсэн. Учир нь 2014 оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал оруулснаас 289 барилгын төсөвт өртөгийг эргэн харах шаардлагатай гэж УИХ дахь АН бүлэг үзэж буй. Мөн УИХ-ын дарга З.Энхболд дээрх төслүүдийг эргэж харах шаардлагатай гэж Аудитын газар болон АТГ-т хандаад байгаа ажээ.

 :

Энэ дагуу АТГ нэр бүхий 110 төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран мэдээлэл солилцож, шалгахад 110 төслөөс 2012-2013 онд зөвхөн зургаан барилгыг л улсын комисс хүлээн авсан байна. Харин бусад нь дуусаагүй буюу нэмэлт санхжүүжилт шаардаж байгаа юм. Тухайлбал анхны төсөвт өртөгөө бүрэн авсан хэрнээ 2014 оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулсан 16, төсөвт өртгийнхөө 90-ээс дээш хувийн санхүүжилтийг авсан атлаа ирэх оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулахаар санал өгсөн 15, 2014 оны төсөвт хөрөнгө тусгуулахаар илрүүлсэн санал нь анхны төсөвт өртгийн дүнгээс хоёр дахин ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн 29 төсөл байгааг АТГ-аас тогтоосон байна.

 :

Тухайлбал, Б.Ганзориг захиралтай “Нийслэл Өргөө” ХХК Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Үндэсний архивын ерөнхий газрын барилгыг барих тендерт 2010 онд шалгарч, төсөвт өртгийн 89-93 хувийг санхүүжүүлтээр авчээ. Гэвч дээрх барилгууд нь одоо болтол дуусаагүй, төсвийн анхны дүнг 38-69 хувиар өсгөсөн байна.

:

Мөн 2012-2013 онд төслийн ажил дуусч, барилгуудыг улсын комисст ашиглалтад хүлээлгэн өгсөн “Цамхаг Констракшн” ХХК, “Бүтээлч сонголт” ХХК, “Мөнх харш” ХХК-иуд нь дуусгасан барилгууддаа нэмэлт санхүүжилт авах хүсэлтээ төсөвт тусгуулжээ.

 :

Төсөвт суусан барилгууд он дамжин санхүүжилт нэмдэг нь хэд хэдэн шалтгаантай байдаг аж. Тухайлбал,

-Зураг, төсөв нь батлагдаагүй төслийг төсөвт тусгаж батлуулах

-Барилгын зураг, төсвийг анх хийхдээ зарим ажлыг орхигдуулснаас нэмэлт төсөв хийлгэх

-Материал, тээврийн зардал өссөн нэрээр шинээр төсөв хийлгэхдээ өмнөх гүйцэтгэлд орсон барилгын ажилтай уялдуулж тооцохгүй байх

-Гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй

-захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс төслийн гүйцэтгэлийн хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн

-Зураг, төсөв хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хянадаггүйгээс ижил төрлийн барилгын төсөв харилцан адилгүй дүнтэй зохиогдсон зэргээр төсвөөс санхүүжилтээ авсан хэрнээ дахин нэмэлт хөрөнгө шаарддаг аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

keke:
tusuv xetryylsen asyydlaar xereg yysgej shalgaach.
2013-11-12
bogi:
niislel urguugiin gsnzorig gej ulaan luiwarchin. yarmagiin emneleg. tuw arhiviin barilgiin tenderiig awilgal heel hahuulaar awchihaad balgas bolgochihood,huwidaa ashiglan olon delguur,barilga bsriulj bns shuu dee.ganzorigiig dain shalgahyig *rdaj bn.ar tald ni tender ugdug humuusiig ni ch bas.odoo naad hun chini dahin ulsaas mungu awch huwiin barilgandaa hurungu oruulaly hiih sanaa bii.yun emneleg ve.bid olon jil harlaa. buh hurugii ni huraaj ard yumnii tatwaraas awsan mugiig ni tuluul
2013-11-11
sashin:
gandangiin urgutgel nertei barilgiig sain shalgaj bj tusuv olgoh heregtei. shasin burhan susegtnii ner barij bizness hiideg buleglel bii bolj bigaag uguisdgehgui. tv 9 , lavain egshg radio zergiig dahin shalgah *rdlagatai. ted enehuu nugelt uildeldee choijamts khamba zereg popilustuudiig ashiglsaj toglodog. 100 lamaas iliitei 100 susegtenii erh ashig chuhal gedeg eh oronch setguulchtei sanal neg bina. ene ni shudraga yosond bas buddha yosond niicsene.
2013-11-10
bj..:
heden barilgiin kompaniudiig muu heleed bh yum , uchriig sain oloh heregtei sh dee. haa gazriin barilga zahialagch, horongo oruulaltiinhan geed bainga l avilgal nehdeg garuud ih bga sh dee. mun sangiin yam gej davartsan yam bna. tanil tal bhgui l bol guitsetgel avah gej dor hayj 45 honog boldog sh dee.
2013-11-09
mongol huu:
ene arai dendej bnaa uih deer tosov oruulaad araas ni olon uym yariad bolohgui bolhoor ni gudamjnii temtsel hiigeed shahaj bj avna gej bodood bgaa uym bh daa ene an-han bolimoor uym arai dendej bn zailaasai novsnuud
2013-11-08
****:
ene halsan bayrsaihan hudlaa shuu haa ochson gazraa dandaa hel am teruul temzel deer ni ochson gazar bolgoniihoo ajliin dandaa unagaaj yawsan tuuhtei hun dee ih hun muutai oodgui darkhad baigaa yum daa
2013-11-08
keke:
xapuizlaga tootsooch...
2013-11-07
sahal:
yamaar aimaar humuus be?
2013-11-07