Хүүхдээ алдсан гэх Т.Аятунгаа бүсгүй найз залуутай болжээ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа хэмээн шуугиан дэгдээгээд байгаа Т.Аятунгаа хэдхэн сарын өмнө хэвлэлийн хурал хийж, хүүхдээ алдсан, хаана байгаа болох, амьд эсэхийг нь ч мэдэхгүй байна хэмээн уйлж хайлан мэдэгдэл хийж байсан. Тэгтэл түүний дараа Т.Аятунгаа өөрөө хүүхдээ зодож, архи уулгадаг байсан талаар нь түүний нөхөр нь мэдэгдсэн билээ. Энэ цагаас хойш Т.Аятунгаа гэх бүсгүйн талаар сураг үнэндээ тасарсан.
Тэгвэл Т.Аятунгаа бүсгүй өдгөө Налайх дүүрэгт амьдарч байгаа сурагтай. Түүнчлэн, тэрбээр өөрийн цахим хуудаснаа шинэ зургуудаа нэмж, найз залуутай болсноо мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр найз залуутайгаа хамт авхуулсан зураг дээрээ “I god mine” буюу “Бурхан бол минийх” хэмээн бичжээ.
Ямартаа ч, ажлын газрыг нь ч мэдэхгүй гадаад нөхөртөө охиноо алдсан бүсгүй маань энэ удаад монгол залууг сонгосон бололтой.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ