Нийгмийн даатгалаа төлөөгүй байгууллагуудыг шүүхэд өгчээ
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 184 байгууллагыг шүүхэд өгчээ. Тодруулбал, тэдгээр байгууллагууд бүгд ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь тогтоогдсон байна. Шүүхэд нэр нь очсон байгууллагын 47 нь төрийн өмчит байгууллага бөгөөд 137 нь хувийн хэвшлийн компаниуд юм байна. Эдгээр байгууллагууд 2013 он гарсаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн нэг тэрбум 459 сая төгрөгийг төлөөгүй байсан гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ