Халдварт өвчин судлаачдын үндэсний зөвлөлгөөн эхэллээ

img

Төрийн ордны их танхимд одоо “Эрүүл ахуйч, халдварт өвчин судлаачдын үндэсний хоёрдугаар зөвлөлгөөн” эхэлж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг уг зөвлөлгөөн энэ жил “Эрүүл мэнд-аюулгүй байдал” сэдвийн хүрээнд болж байгаа аж. Зөвлөлгөөнийг Эрүүл мэндийн яамнаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран Эрүүл ахуй, халдвар судлалын тулгамдсан зарим асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, бодлого боловсруулахад салбар дундын үүрэг оролцоо, уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Энэхүү зөвлөлгөөнд ЭМЯ, ДЭМБ, НЭМГ, ЭМГ, ХӨСҮТ, БГХӨСҮТ, НЭМХ, НЭМС-ийн мэргэжилтэн, судлаач, багш нар, МХЕГ, НМХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч, аймгийн МХГ-ын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч болон ЭМГ-ын орчны эрүүл мэндийн мэргэжилтэн, эмнэлгийн тархвар судлаач, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй хүн оролцож байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ