Дундговь аймгийн Засаг дарга асан Д.Чандманьд холбогдох хэргийг цагаатгалаа
Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Чандманьд холбогдох хэргийг энэ сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ.
Шүүхийн шийдвэрээр Д.Чандманьд холбогдох хэргийг мөрдөн байцаалтын явцад гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзэн цагаатгажээ. Гэвч шүүхийн энэ шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, дараагийн шатны шүүхэд хандахаар болоод байгаа гэнэ.
Д.Чандманийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэрчүүд түүнийг мөнгө завшсан байж болзошгүй гэсэн тайлбар өгсөн байдаг.
Тухайлбал, Дундговь аймгийн 70 жилийн ойн хандиваас хувьдаа иргэн Дамдинбалын хандивласан мөнгийг завшсан гэж Нийслэлийн прокурорын газраас бичсэн яллах дүгнэлтэд түүнийг буруутгасан байдаг.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ