Өнөөдөр үхэр өдөр
Аргын тооллын 2013.11.7 Пүрэв гараг Билгийн тооллын 4. Улаагчин үхэр өдөр. Наран ургах шингэх: 08.07-17.45Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 15 цаг 50 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ