Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ

img

Маргааш, нөгөөдөр нийслэлийн зарим газруудад цахилгаан эрчим хүчний  хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал, маргааш Хан-Уул дүүргийн 8, 9, 16 дугаар хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгыг, харин нөгөөдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31 дүгээр хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийх аж.

Дашрамд дуулгахад, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулахын тулд  таван тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийг хэрэгжүүлж байгаа аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ