Цаатан хүүхдүүд Тувагийн их, дээд сургуульд суралцаж байна
Хөвсгөл аймаг Цагааннуур сум өнгөрсөн 2004 онд ОХУ-ын Тува улстай “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг байгуулсан. Уг хэлэлцээрээс хойш Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын иргэд ОХУ-ны улсын Тува улсад амьдарч байгаа төрөл садны холбоотой тува иргэдтэй уулзаж, цаатан болон тува соёлыг хадгалахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлсээр байгаа аж.
Тэгвэл уг ажлын хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн Цагааннуур сумаас 3 оюутныг Тува улсын их дээд сургуульд тус улсын зардлаар суралцуулж байгаа аж. Эдгээр оюутнууд нь соёл судлал, хэл шинжлэл, урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ