Багш, эмч нар жагсана
УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан МЭҮ-ийн холбооноос ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийг өнгөрөгч сарын 23-аас хийж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд жилийн эцсийн инфляцийн түвшин 14 хувь, энэ оны есдүгээр сарын байдлаар 8,2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23,3 хувьтай байна. Мөн эдийн засгийн өсөлт 2012 онд 12,3 хувь, энэ оны эхний хагас жилд 11,3 нийт 23,6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэвэрийг 46,9 хувиар нэмэгдүүлэх үндэслэлтэй саналыг МҮЭХ-оос тавьжээ.
Боловсрол, Эрүүл мэндийн салбарын багш, эмч, нийт ажилтнууд цалингаа 40 хувь нэмэгдүүлэх тухайгаа удаа дараа мэдэгдсэн ч төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир тэд дуу хоолойгоо өөрсдийн биеэр хүргэхээр энэ сарын 08 буюу баасан гарагийн 13:00-17:00 цагийн хооронд Чингис хааны нэрэмжит төв талбайд жагсаал хийх болсноо мэдэгдлээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ