Чөлөөт бөхийн жинд өөрчлөлт оржээ
Швейцарь улс дахь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны төв байранд аравдугаар сарын 29-ний өдөр тус холбооны Техникийн комиссийн хуралдаан болж, бөхийн шинэ жингүүд, бөхийн тэмцээний дүрэмд хийх өөрчлөлтийн талаар тус холбооны Товчооны хуралд өргөн барих зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Техникийн комиссийн хурлаар энэ есдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-ний үеэр авсан болон дараа нь үндэсний холбоодоос ирүүлсэн санал, тэрчлэн сонгомол барилдаан болон эрэгтэй чөлөөт бөхийн жингүүдийг ялгаатай байлгах нь зүйтэй тухай ОУОХ-ны зөвлөмжийг иш үндэс болгон бөхийн жингүүдийг шинэчлэн өөрчлөх асуудлыг хэлэлцжээ. Хурлаар хамгийн түрүүнд хамгийн хөнгөн, хамгийн хүнд жингийн асуудлыг хэлэлцэж эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг-аас 125 кг, сонгомол барилдааны хувьд 60 кг-аас 130 кг, эмэгтэй чөлөөт бөхийн хувьд 48 кг-аас 75 кг байх нь зохимжтой гэж үзжээ. Тэгээд олимпийн жингүүдийн өөрчлөлтийн талаар дараахь зөвлөмжийг гаргажээ. Үүнд:
Эрэгтэй чөлөөт бөх
57, 65, 75, 86, 97, 125 кг
Сонгомол барилдаан
60, 68, 77, 88, 100, 130 кг
Эмэгтэй чөлөөт бөх
48, 53, 58, 63, 69, 75 кг
Техникийн комиссиос ДАШТ-ний хувьд жингүүдийн хоёр хувилбар боловсруулжээ. Нэг дэх хувилбараар төрөл бүрт 8 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан, 60, 68,72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг, хоёр дахь хувилбараар төрөл бүрт 9 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 66, 69, 75 кг байх зөвлөмж гаргажээ.
Техникийн комиссиос хурлаас залуучуудын тэмцээний хувьд жингүүдийг төрөл бүрт 10 байхаар үүнд эрэгтэй чөлөөт бөх 50, 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 52, 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 44, 48, 53, 55, 58, 63, 66, 69, 72, 75 кг байх нь боломжтой гэж үзжээ.
Тус хурлаас шинэ жингүүдийн асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх нь шаардлагатай гэж үзжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ