Ял эдэлж байсан эмэгтэй нас баржээ

img

Хоёр улсын хоорондох ялтан солилцох гэрээний дагуу эх орондоо ирж, ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан Б.Норжмаа биеийн байдлынхаа улмаас амиа алджээ.

Тодруулбал, Б.Норжмаа нь БНХАУ-ын шоронд ял эдэлж байхдаа биеийн байдал нь тааруу, гуурсаар хооллож байсан юм байна. Хэдийгээр нутагтаа ирж, эмэгтэйчүүдийн хориход эмчийн хяналтад орон ялаа эдэлж байсан ч ийнхүү өвчний улмаас нас баржээ. Тэрбээр  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 15-20 жилийн хорих ял сонсож байсан ч тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж тус улсын хууль хяналтын байгууллагад хүсэлт гаргаснаар тэднийг эх оронд нь авчирч байсан аж.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk:
mongolchuudaaaa hamgiin hund yltai ulsaas har tamhi zoono gedeg baij bolmgui shuudee anhaaraacheee zaluusaa.hunii nutagt ysaa tavih ayul bnshdee.mongo oloh oorolon arga bnashdee.
2013-11-06
hvnchin:
gadaadad bha biyiin baidal ni taaruu bsan uchiraas
2013-11-06
hvnchin:
gadaadad bha biyiin baidal ni taaruu bsan uchiraas
2013-11-06