“УБТЗ”-ын хувь нийлүүлэгчдийн хурал болж байна

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал өнөөдөр болж байна. Энэ удаагийн хурлаар “УБТЗ”-ын даргыг сонгох асуудал яригдах тухай эх сурвалжууд хэлж байна. Учир нь тус нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Н.Сэрээнэндоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм.
Учир нь өчигдөр Төрийн ордонд “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт олон улсын бага хурал болсон. Энэхүү хуралд “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Тэгэхээр өнөөдрийн хурлаар “УБТЗ”-ын даргыг сонгох аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ