Танхай эмээ дахин жиргэж эхэллээ
Цахим ертөнцөд этгээд үг хэллэг, гаж байдлаар эвлүүлсэн зураг, элдэв марзан яриагаараа танил болсон “Танхай эмээ” өнөөдрөөс эхлэн жиргэж эхэлжээ.
Тэрбээр “Танхай эмээ” гэх автораар хэн нэгэн эрх баригчдын үйлдэл, нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг тун гярхай ажиглаж зургаар эвлүүлэн дөрвөн мөрт зохиогоод шоглочихдог байсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүний үйлдлийг хэрээс хэтэрсэн хүний нэр төрд халдаж, гаж үг хэрэглэж эрх баригчдыг доромжлох болсон хэмээн үзэж түүнийг шалгуулах хүсэлт гаргаж, цагдаагийн байгууллагаас шалгуулж байсан юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн жиргээнд “Танхай эмээ” дахин жиргэж эхэлснээ мэдэгдэв. Тэрбээр “Өглөөний мэнд хүргэе суганууд аа! Өнөөдрөөс эхлээд эмээ нь жиргэж эхэллээ! Танхай зантай намайг та муу хэдэн дагз үгүйлсэн л байлгүй” хэмээн жиргэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ