Ангийнхнаа амьсгал боогдуулагч хийгээр хордуулжээ

img

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн 82 дугаар сургуулийн сурагч ангийнхаа хүүхдүүдийг амьсгал боогдуулагч хийгээр хордуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сургуулийн ахлах ангийн сурагч  Д ангидаа тусгай зориулалтын хий цацаж, ангийнхнаа хордуулсан байна. Түүний цацсан хийнээс болж, тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэд хэдэн сурагч хүргэгдэж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна. Сурагч Д-гийн цацсан хий нь цагдаагийн ажилтны тусгай хэрэгсэлд багтдаг амьсгал боогдуулагч хий байжээ. Тэрбээр амьсгал боогдуулагч хийгээ нэгэн найзаасаа авсан гэнэ. Учир нь найзынх нь ах нь цагдаагийн байгууллагт ажилладаг аж. Б.Одон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ