Өнөөдөр болох үйл явдлын тоймоос хүргэж байна

img

Нийслэлийн Иргэний танхимд 09.00 цагаас /Орчлон сургуулийн замын эсрэг талд/ нийслэлээс анх удаа хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн хүрээнд хороо бүрт ажиллаж иргэдийг мэдээллээр хангах албан хаагчидтай нийслэлийн удирдлагууд уулзаж, чиглэл өгнө. Тус арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцоно.

-Хөдөлмөрийн яаманд 09.00 цагт “Ядуурлыг бууруулахад Мэргэжлийн боловсролын ур чадварыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Хэлэлцүүлэг Монгол -Солонгосын политехникийн коллежид болно

-Блю скай төвд 10.00 цагт ААНБ-ын дунд “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” хууль, эрх зүйн уралдаант тэмцээнийг зохион байгуулна. Уг тэмцээн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг сайжруулах зорилго оршино.

-Азийн сангийн санхүүлжилтээр Дарь эхийн гэр хорооллын нэг гудамжийг иж бүрэн тохижуулсан бөгөөд 10.00 цагаас тохижилтийг нээх үйл ажиллагаа болно. БЗД-ийн 21-р хороо 46-р гудамж буюу Дарь эхийн Петровис ШТС-ийн эсрэг талын гудамж

-Төрийн ордоны Г танхимд

10.00 цагаас Шадар сайд Д.Тэрбишдагва харъяа агентлагийн удирдлагуудтай "Ард түмэн-Хаан" үндэсний форумын талаар мэдээлэл хийнэ.

10.30 цагт Г танхимд "Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн санаачлагчдын төлөөлөл” МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын автозамчин залуучуудын холбооны тэргүүн Мөнхбаясгалан, НЕТГ-ын дэргэдэх "New image" клубын тэргүүн Хан-УУл нар 2012 онд МЗХ-ны санаачлагаар байгуулагдсан "УИХ-дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг"-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж, тэднээр дамжуулан УИХ-д өргөн барих хүсэлтээ илэрхийлнэ.

11.00 цагаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Нээлттэй засгийн түншлэлд нэгдэн орох асуудлаар тус тус мэдээлэл хийнэ.

-МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд 11.00 цагт "Болор дүрмийн алдаа шалгах програм"-ын худалдаанд гарах гэж буйтай холбогдуулан програмын танилцуулгын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд Болорсофт ХХК-ий захирал С.Бадрал болон програм зохиогчид, хэл шинжлэлийн мэргэжилтнүүд оролцоно.

БОНХЯ-ны “Хаан” танхимд 12:00 цагт Мэдээллийн цаг болно. Энэ үеэр “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон түүнийг 2020 он хүртэл хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан БОНХ-ийн Сайд хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон дунд хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орсон бусад яамны төлөөлөл оролцоно.

-"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.30 цагт “Хөлтрөг” уран сайхны киноны уран бүтээлчид оролцсон хэвлэлийн бага хурал болно

12.30 цагт Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө -оруулагчдын "Metals Mongolia 2013" олон улсын чуулга уулзалт болох талаар Уул уурхайн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийнэ. Энэ чуулганаар уул уурхай, металлург, алт, зэс, хар төмөрлөгийн салбарын өнөөгийн байдлын талаар илтгэлүүд тавигдана.

Үндэсний мэдээлийн төвд 12.30 цагаас Монголын анагаах ухааны үүсэл хөгжлийн талаар доктор Болд таван боть ном англи, монгол хэл дээр гаргасан талаараа мэдээлнэ. Номын редактор доктор Ц.Мухар, Н.Баасанжав нар уг хуралд оролцоно.

Хэвлэлийн Хүрээлэнд12:00 цагаас Монголын ард түмний гар дээр нууцлагдан хадгалагдаж байсан нэн ховор судруудыг Засгийн газрын тусламжтайгаар цуглуулж дууссан тухай Монголын соёл урлаг судлалын хүрээлэнгээс мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ