Дүүргүүдийн прокуроруудаас шалгалт авна
Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуульд заасны дагуу прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг шалган тогтоох шалгалт үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн хугацаанд аймгуудад ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авсан бол өнөөдрөөс энэ сарын 8-ны өдрүүдэд нийслэлийн бүх дүүргүүдэд ажиллаж байгаа нийт прокуроруудаас шалгалтыг авах ажээ.
Шалгалтыг шүүх эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор шинээр батлагдсан багц хуулиуд болон УЕПГ-аас гаргасан удирдамжийн бичиг баримтыг прокурорууд хэрхэн мэдэж хэрэгжүүлж байгаа. Мөн түүнчлэн эрхзүйн бодлогыг хэрхэн бодож байгаа чадварыг сорилоор шалгахаас гадна ажил хэргийн сэдвээр ярилцлага хийж, прокуророос гаргадаг эрх зүйн бичиг баримт болох тогтоол, даалгавар, шаардлага зэргийг хэрхэн боловсруулж байгаа чадварыг шалгана. Өнгөрсөн 3 жилд хийсэн ажилд нь үнэлэлт дүгнэлт өгнө.
Энэхүү шалгалтын дараа УЕПГ, Нийслэл, Тээврийн прокурорын газруудад ажиллаж байгаа прокуроруудаас дээрх сэдэв чиглэлээр шалгалтыг авч ажлыг нь дүгнэнэ.
Шалгалтын ажлын хэсэг улсын хэмжээнд шалгалтад хамрагдсан нийт прокуроруудын шалгалтын дүнг энэ сарын дундуур нэгтгэн дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж гаргах ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ