Хийлч Ч.Дэлгэрцэцэг: Би янз бүрийн цуурхалд эмзэглээд байдаггүй

img

Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчнөөр хийлч Ч.Дэлгэрцэцэг ажиллахаар болсон билээ. Энэ талаар хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

6

-Та бие даасан уран бүтээлч гэх статусаа гээж, “Улаанбаатар чуулга”-ын гоцлол хөгжимчнөөр ажиллах болжээ. Хэзээнээс шинэ ажилдаа оров?

-Өчигдөр Улаанбаатар чуулгад ажиллах албан ёсны тушаал гарч, шинэ ажилдаа орлоо. Миний хувьд нийслэлийн унаган хүүхэд. Тиймээс ч өөрийн чаддаг, мэддэг зүйлээрээ төрөлх хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн. Хотынхоо хөгжилд хөгжмийн хөг аялгуугаар өнгө нэмж, нийслэлээр нэрлэсэн чуулгад гоцлол хийлчээр ажиллах болсон нь миний хувьд нэр төрийн хэрэг.  Ер нь аливаа улсын нүүр царайг нийслэл нь илтгэж байдаг шүү дээ. Би гадаадын улс оронд явсан. Олон хүнтэй уулзаж, ярилцаж байхад танайд гэрлэн дохио, замын гэрэлтүүлэг байдаг уу гэж асууж байх жишээтэй. Гэрэлтүүлэг хангалттай байдаг гэхээр тэгвэл морь яах вэ гэх мэтчилэн манай хотын талаар маш ташаа ойлголттой, мэдээлэлтэй байдаг нь ажиглагдсан.

6

-Тэгэхээр гадныханы ташаа ойлголтыг залруулахын тулд энэ чуулгад орсон гэсэн үг үү?

-Тиймээ. Ер нь аливаа хотын нийслэл тухайн улсын өнгө төрхийг харуулж байдаг. Тиймээс Улаанбаатарын дүр төрхийг илэрхийлэхүйц  тийм чуулгатай байх ёстой. Үүний тулд чуулгынхаа дүр төрхийг нь эрс өөрчилж, залуусын сонирхолт, таашаалд нийцэхүйц уран бүтээл хийх болно. Энэ бүхний эхлэл болгож энэ сарын 30-нд шинэ тоглолтоо хийхээр төлөвлөсөн.

6

-Тоглолтын нэр юу вэ?

-Энэ удаагийн уран бүтээлийн тоглолт маань миний зургаа дахь бие даасан тоглолт юм.  Тоглолтын нэрийг хараахан сонгоогүй байгаа. Улаанбаатар хотын өнөөгийн нүүр царайг илтгэхүйц тийм сайхан тоглолт болно гэж бодож байна.

6

-Энэ удаагийн тоглолт ямар онцлогтой вэ?

-Тоглолтын нууцаасаа задлахад “Улаанбаатарын үдэш” дууг транс хэлбэрээр тоглосон байгаа.Энэ дууг хүн бүхэн мэднэ, уянгын хэмнэлтэй сайхан бүтээл. Тэгвэл өнөөдөр уянгалсан, намуухан тэр Улаанбаатар байхаа больчихож. Шөнө  болсон ч амардаггүй, залуусын хот болж хувирсан байна. Магадгүй энэ нь шинэ тоглолтын маань нэгэн сюрприз нь байх болов уу.

7

-“Улаанбаатар чуулга ” монголын хийлчдээс яагаад таныг гоцлол хөгжимчнөөр сонгосон гэж бодож байна вэ?

-Мөнхсайхан ах хэлэхдээ даацтай уран бүтээл туурвисан уран бүтээлч байх ёстой гэсэн. Миний хувьд зургаа дахь бие даасан тоглолтоо тавих гэж байна.  Гадаадын олон орны үзэгч, сонсогчдод уран бүтээлээ хүргэсэн. Тиймээс ч надтай хамтарч ажиллахаар шийдсэн болов уу гэж бодож байна.

7

-Энэ чуулга таниас гадна өөр уран бүтээлчидтэй хамтарч ажиллах уу?

-Чуулгын дарга Р.Мөнхсайхан ах надаас гадна өөр олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар ярьж байгаа гэсэн.   Өнөөдөр их хотын цугладаг газар нь урлагийн байгууллага байгаасай. Тэр тусмаа чуулга. Залуусын хувьд чуулгад барагтай л бол ирдэггүй шүү дээ.

7

-Та монголын сонгодог зохиолуудыг сүүлийн үеийн хэв маягт оруулж тоглож байсан. Дэлхийн сонгодог аязыг этник урсгалаар тоглож үзэв үү?

-Би хийлч мэргэжлээр маш олон жил хичээллэж, суралцсан. Энэ ч утгаараа дэлхийн сонгодог зохиол болох Vivaldy-ийн “Дөрвөн улирал”, “Шуурга” гэх мэт аязуудыг сүүлийн үеийн уран бүтээлдээ оруулж тоглож байгаа. Гэхдээ зүгээр ч нэг тоглохгүй цахилгаан хийлээр этник урсгалд оруулж, тоглож байна. Эдгээр зохиолуудыг тоглож байхад сонирхолтой бас чадвар шаардсан санагддаг.

7

-Уран бүтээлч хүний хувьд монголын сонгодог урлаг дэлхийд ямар түвшинд явж байна гэж боддог вэ?

-Манай монголчууд чинь мундаг шүү дээ. Гэхдээ энэ бол “орос ах” нарын буян. Сүүлийн үед эцэг эхчүүд сонгодог хөгжмөөр хүүхдүүдээ хичээллүүлэх нь ихэссэн. Энэ маш зөв шийдвэр. Өрсөлдөөн их байх тусам чадвартай уран бүтээлч, чанартай уран бүтээл төрнө. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ. Энэ утгаараа тэдгээр хүүхдүүд хийлийг ямар урсгалаар тоглох нь тэдний сонголт.

6

-Хөгжим тоглож байхад сэтгэлд тань мэдрэгддэг зүйлээсээ хуваалцаач?

-Сэдвээсээ шалтгаалаад өөр өөр зүйл мэдрэгдэнэ. Хөгжим бол философи. Хөгжим бүр өөрийн утга агуулгатай. Тэр утгыг бусдад мэдрүүлэх нь миний үүрэг. Эхийн тухай тоглож байвал эхийн сэтгэлийг мэдэрсэн байх хэрэгтэй. Хайрын тухай тогловол хайрыг мэдэрсэн байх хэрэгтэй. Амьдралд ойр байх ёстой.

6

-Бага байхдаа ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг байв. Одоогийн амьдралтай тань хэр ойр вэ?

-Бага байхдаа гадаадад сурахыг л мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдлөө биелүүлсэн. 20 настай байхдаа гадаад оюутан болно гэж боддог байсан. Гадаадад сураад ном үзсэнээс илүү амьдралыг үзсэн. Нутгаасаа, гэр бүлээсээ хол байхаар амьдралыг үзэх үзэл ч өөрчлөгддөг юм билээ.

.

-Хүн бүр л таны хувийн амьдралыг сонирхдог?

-Хүний сэтгэлийн гүн рүү орох боломжтой учраас урлагийнхан бусдаас ялгарч байдаг. Тиймээс ч би янз бүрийн цуурхалд эмзэглээд байдаггүй. Сайн, муу аль алиныг нь үүрч гарах сэтгэлийн тэнхээ надад байдаг. Тэвчээрийг нэр хүнд дагалдаж байдаг юм. Анх гарч ирснээ бодвол тэр бүр юманд эмзэглэж, баярлаад байдгаа больсон.

.

-Хүмүүсийн алга ташилт танд урмаас илүү юу өгдөг вэ?

- Дахин уран бүтээл хийх итгэл. Тайзан дээр гараад хүмүүсийн алга ташилтыг сонсох үе сонин сонин мэдрэмж тө

рдөг. Тэнд сэтгэлээсээ алга ташдаг хүн байхад, бусдыг дагаад алга ташдаг хүн ч байна. Бусдаас авах ёстой зүйл гэж байдаг шүү дээ. Миний авах зүйл бол алга ташилт. Би өөрөө ч гэсэн маш их зүйлийг үзэгчдэд өгөх ёстой. Өгсөн зүйлийг минь мэдрээд надад хариу барих гэж тэсч ядсан алга ташилт сонсох үед өөртөө бүрэн итгэлтэй байдаг.

-Цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье. Баярлалаа.

.

Б.Цэрэндэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Se:
Mundag sain xugjimchin.sonsood l baimaar.amjilt
2019-02-23
enxee:
mundag busgui shu.amjilt
2013-11-06
batchaa:
oroh orongui oichih ayagagui hun hetsuu yaj neg yum ene ajild oroo ve buyan daaj amidarah heregtei dee yanhan biyee unelegch ni unen l de
2013-11-06
bataa:
deegii tend oroo l buz yun ni sonin bgaa yun ve, rok mangasaa, od gadaadass avchrah gj bga yum shig, ter gadaad hugshintei yavdag ni ch yaah be, en hunii amidral, amidrah arga
2013-11-06
bataa:
deegii tend oroo l buz yun ni sonin bgaa yun ve, rok mangasaa, od gadaadass avchrah gj bga yum shig, ter gadaad hugshintei yavdag ni ch yaah be, en hunii amidral, amidrah arga
2013-11-06
bonua :
naraad ymar teneg mal be chi chinii nohor chin l tiim bh mongol zaluuchuud bugd tiim bish malaa ylgaagui bas l ynhan biz chi
2013-11-05
bonua :
naraad ymar teneg mal be chi chinii nohor chin l tiim bh mongol zaluuchuud bugd tiim bish malaa ylgaagui bas l ynhan biz chi
2013-11-05
zochin:
yaharaa bnga hun muulj bgd yum be hunii saihan yumig ni olj harj baigach mash mundag hogjimchin shu
2013-11-05
mglooo:
nomtoibayar mongo gargadag atm, ene khyykhen mongo shurguuldagatm...doodokh ni gej salkhi siigsem yum bga daa.. * khyrchleee
2013-11-05
баяр:
монгол залуу зөндөө байгаашдээ.монголын хүүхнүүд яасан шуналтай *ууд вэ.
2013-11-05
zochin:
deegii bayr hurgei. mash saihan hogjimchin shuu. ulaanbaatar hotiin mini unagan ohin.ene olon doloon yum hutsaad baigaa hodoonii maluudaa ta nariig biee unelsench ovgontiinhoos oor eriin orontsog ch toohgui.bitgii ataarhaad bai. deegii urag* chi shuu.
2013-11-05
buruu:
gol ni ene chuulga chin ganz hunii business bus baih yostoi!!! deegiigees oor zuil hiih yostoi. ed ajilaa shuud buruu ehellee...
2013-11-05
ataarhagch naraa:
mongolchuud tamin togooni ulgereesee garaachee.. ganz n gesen saihan amidarch baigaa bol boloo chtee.. saihan avyastai huurhun huuhen yaj shivertei arhichintai bas suuhavdee
2013-11-05
mongol hun:
hudlaa jargaltao tsarai gargadgyn ...
2013-11-05
aagii:
biye ynelegchidiig magtaj bdag yasan ch xetsyy yum dee ene setgyylchid 12 nasnaas deeh nasnii zuruu bval avgai nuhur 2 t zaaval ashig sonirhol bdag gej bgaa tsaad shinjleh uhaan chini bataltsan bgaa. har shar yanz byriin uvuu nartai amidraad teriigee odoo elit amidarch bgaa yum shig zarlaad icheech degi naaduul chini yadaj chalh muutai bgaa biz dee
2013-11-05
batka:
iimerxyy biye ynelegch nariig xarxaar l yostoi uur xyreed ene muusain tsagdaa ter xudaldaj awdag gadnii xogshin togtsgyydtei n xamt almaar sanagdax yum daa...
2013-11-05