Хийлч Ч.Дэлгэцэцэг “Улаанбаатар чуулга”-ыг гоцлоно
“Degi concert”, “Гайхмаараа”, Чайковскийн үдэш” зэрэг тоглолтоороо хийл хөгжмийн уянгалаг аялгууг эгшиглүүлсэн хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэг “Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин болжээ. Энэ тухай өнөөдөр Улаанбаатар чуулгын дарга “Рок мангас” буюу Р.Мөнхсайхан, хийлч Ч.Дэлгэцэцэг нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Р.Мөнхсайхан “Улаанбаатар чуулгын дүр төрхийг өөрчлөхөөр хийлч Ч.Дэлгэцэцэгтэй гэрээ байгуулж, гоцлол хөгжимчнөөр авлаа. Үүнтэй холбогдуулан хийлч Дээгий маань энэ сарын 30-нд зургаа дахь бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийхээр боллоо. Мөн манай чуулга ирэх 12-р сарын эхээр ОХУ-ын Эрхүү хотноо бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болсон” хэмээн мэдэгдсэн юм.
k
Хийлч Ч.Дэлгэцэцэгийн хувьд долоон настайдаа Хөгжим бүжгийн сургуулийн хийл хөгжмийн ангид элсэн орж, 12 жил суралцан, коллежио дүүргэсэн бөгөөд өдийг хүртэл хийл хөгжмөөр амьдралаа хөглөж яваа билээ. Уг нь тэрбээр ШУТИС-ийн инженер, орчуулагчийн ангийг төгссөн ч багаас эзэмшсэн хийл хөгжимдөө илүү үнэнч үлджээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ