Банкуудад зөвхөн юань худалджээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк энэ удаагийн арилжаагаар ам.доллар худалдаагүй бөгөөд 37.8 сая юань худалдаж, валютын захад юань нийлүүлэв. Өнөөдрийн байдлаар Монголбанкны ам.долларын зарласан ханш 1702.28 төгрөг, юанийх 279.11 төгрөг байна.
2013 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 5 сая ам.доллар нийлүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ