Улсын филармони өвөл цагийн нээлтээ хийнэ

img

Улсын филармони уран бүтээлийн ургац арвин байгаа. Монголд симфони найрал хөгжим үүсэж, хөгжсөний 55, филармонийг үүсгэн байгуулагч, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жилийн ойг өнгөрсөн зургадугаар сард тэмдэглэсэн. Тэгвэл  энэ сарын 8-наас  Улсын филармони өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ “Баян Монгол” чуулгын “Уран сэтгэмж” нэртэй шинэ уран бүтээлийн тоглолтоор хийхэд бэлэн болжээ.

Мөн арваннэгдүгээр сарын 9-нд симфони найрал хөгжмийн хамтлагийн 55 жилийн ойн тоглолт, 10-нд Морин хуурын чуулга 20 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах нь ээ. Энэ сарын 10–нд болох Улсын филармонийн нэгдсэн тоглолтод филармонийн бүх уран бүтээлчдээс гадна тэдний дэргэдэх “Voice”, “Шуранхай” хамтлаг, ардын дууч Д.Бурмаа нарын арав гаруй дуучин оролцох юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ