“Байкал опера" гала тоглолт болно
ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн "Байкал опера" гала тоглолт энэ сарын 07-нд ДБЭТ-т болно. Тэгвэл тус тоглолтод оролцох 13 хүний бүрэлдэхүүнтэй Буриадын уран бүтээлчид тоглолтын маргааш манай улсад ирэх аж.
Тоглолтонд ОХУ-ын Гавьяат жүжигчин О.Хингеев, Д.Занданов, СССР-ийн Ардын жүжигчин Т.Шойдагбаева, Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Буриад улсын төрийн шагналт Б.Дамбиев, Олон улсын уралдааны шагналт Д.Шагдуров нар болон ДБЭТ-ын уран бүтээлчид оролцоно.
ОХУ-ын Буриадын Улсын дуурь бүжгийн театрын тухай товч танилцуулахад 1939 онд байгуулагдаж, 1949 онд "Эрдмийн театр" цол авсан аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ